Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Инфляц бага зэрэг өсөх ч зорилтод түвшинд хадгалагдана

Энэ онд инфляц найман хувиас хэтрэхгүй байх зорилтыг Монголбанк мөнгөний бодлогодоо тусгаад байгаа. Ингээд тус банк инфляцын ээлжит төсөөллөө гаргалаа. Тэгэхдээ бодлогын хүүг өөрчлөхгүй, ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т тусгагдсан мөнгөний болон төсвийн бодлогын арга хэмжээнүүд хэрэгжинэ, уул уурхайн бүтээн байгуулалтын үйл ажиллагаа үргэлжилнэ гэсэн таамаглалт нөхцөлийг ашиглажээ. Инфляц цаашид харьцангуй тогтвортой байж, зорилтот түвшний орчимд хадгалагдах төлөвтэй байна. Төсөөллөөр энэ онд нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлсийн нөлөө бага байх нь. Харин эдийн засаг сэргэж буй тул эрэлтийн шинжтэй нөлөө нэмэгдэх боловч эрчимжихээргүй байна хэмээн төсөөлөв. Нийлүүлэлтийн шалтгаантай инфляцын хувьд хэрэглээний сагсны өөрчлөлт, суудлын автомашины татвар, хатуу түлшний үнийн огцом өсөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөө саарах төлөв ажиглаж буй аж. Нөгөө талаас өвөлжилт сайнгүй байснаас үүдэн махны үнэ оны эхэнд огцом өссөн. Цаашид махны үнэ өнгөрсөн оноос өндөр хэвээр хадгалагдах төсөөлөл бий. Энэ нь хүнсний инфляцыг нэмэгдүүлнэ хэмээн төв банкнаас үзэв. Харин импортын барааны инфляцад эзлэх нөлөө сүүлийн саруудад буурлаа. 2019 онд уул уурхайн бус салбарын идэвхжилтэй холбоотойгоор хүнсний бус инфляц 2018 оны түвшнээс бага зэрэг өсөх төсөөлөл гарлаа.

0 Сэтгэгдэл