Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ХХААХҮЯ: Ургац сайн тул дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана

Энэ онд улсын хэмжээнд 513,2 мянган га-д тариалалт хийсэн. Тхуайлбал, улаанбуудай 390.4, төмс 15.5, хүнсний ногоо 8.4, тэжээлийн таримал 32, тосны ургамал  41.9, жимс жимсгэнэ  6.5 мянган га-д тус тус тариалжээ.
Ингээд энэ оны ургац хураалтаар дотоодын хэрэгцээг бүрэн хангана хэмээн үзэж буй юм.
Урдчилсан тооцоогоор
518.7 мянган тонн улаанбуудай,
171.2 мянган тонн төмс,
101.9 мянган тонн хүнсний ногоо,
64 мянган тонн малын тэжээл,
34.2 мянган тонн тосны ургамал,
3 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авна.

Энэ жил бороо хур элбэг тул боломжийн хэмжээнд ургац хураан авч төлөвлөсөн хэмжээнд хүрч дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана хэмээн газар тариалангийн мэргэжилтнүүд хэлж буй юм.
Ургацын бланс Наймдугаар сарын 20-нд гарна хэмээн ХХААХҮЯ-наас мэдээлж байна.  Ургац хураалтын үед аймаг бүрт Ургацын штаб байгуулж, Улсын ургацын штабтай хамтран шуурхай ажиллана.

Ургацын урьдчилсан балансаар тогтоосон ургацаа амжилттай хураан авахын тулд ургац хураалтын үед болон хураалтын дараах үтрэмийн ажилд цаг агаарын болзошгүй эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, туршлагатай тариаланчидтай хамтран ургац хураалтын технологийн зөвлөмж боловсруулах чиглэлийг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгчээ.

Мөн ургац хураалтад шаардлагатай бүхий л бэлтгэл ажил тэр дундаа хүн хүч, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ургацын талбайд борооны ус орохоос сэргийлж хамгаалалт хийхийг анхаарууллаа. Түүнчлэн үтрэмийн талбайг цэвэрлэж, ургац хүлээн авах шаардлагад нийцүүлэх, ургац хураалтын үед гарах хүнсний ногооны иш навчийг талбайд хаялгүй тэжээлд нөөцлөх, даршлах нь зүйтэй хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.

0 Сэтгэгдэл
Одоохондоо баадуурах ч болоогүй байна даа. Ид ургац хураах үед тэнгэр хангай яахыг мэдэж байгаа юм болов уу? Бороо орсноос үр тарианы боловсролт удааширлаа, ингэж ч хүйтэнд цохиуллаа, мөндөрт сүйдлээ гэж л ярьдаг даа. Ийм юм л бүү болоосой.
Хамгийн их уншсан