Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Энэ онд 300 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэнэ

Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Засгийн газар ирэх оны тавдугаар сараас эхлэн Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглож, боловсруулсан түлшийг гэр ахуйн хэрэглээнд нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд нүүрс боловсруулах үйлдвэр барьж, цахилгаан халаагуур, шингэн хийг хэрэглээнд нэвтрүүлэн, гэр хорооллыг орон сууцжуулах зэрэг цогц арга хэмжээ авах юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувиар буурах боломжтой гэж үзэж байна.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар болон “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагууд “Тавантолгой түлш” компанид ажиллан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Тус компани жилд 100 мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Таван тонн түлшний үнэ түүхий нүүрснийхээс хямд буюу 150 орчим мянган төгрөг байх тооцоо гарсан байна. Мөн эдний боловсруулсан таван кг түлш найман цаг дулаанаа барьдаг нь туршилтаар батлагдсан тухай “Тавантолгой түлш” компанийн ерөнхий инженер Ж.Батбилэг танилцууллаа.

Нийслэлийн гэр хорооллын нэг өрх жилд таван тонн нүүрс түлдэг гэж үзвэл 214 мянган өрхийн нүүрсний жилийн хэрэглээ нэг сая гаруй тонн. Тавантолгойн нүүрс илчлэг сайтай учир үйлдвэрүүд 600 гаруй мянган тонн боловсруулсан түлш үйлдвэрлэхэд энэ хэрэгцээг бүрэн хангах боломжтой юм.

Нийслэлийн төвийн бүсэд 52 мянга, Баруун бүсэд 97 мянга, Зүүн бүсэд 53 мянга гаруй  өрх байдаг. Энэ онд төвийн бүс буюу “ТЭЦ-2”, Баруун бүс буюу Толгойт дахь “Мега”, Зүүн бүс дэх үйлдвэр тус бүр 100 мянга, нийт 300 мянган тонн  боловсруулсан түлш үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан