Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Үнэт цаасны зах зээлийн байгууллагуудтай холбоотой өргөдөл, гомдолын тоо 62.8 хувиар өслөө

Санхүүгийн зохицуулах хороо хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан барагдуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэж ажилладаг. Энэ оны хоёрдугаар улиралд Хороо санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн асуудлаар нийт 172 өргөдөл, гомдол хүлээн авсны 57 нь үнэт цаасны зах зээлийн байгууллагуудтай холбоотой байлаа. Эдгээр  өргөдөл, гомдлын 41 нь хуулийн хугацаанд хянан шийдвэрлэгдэж, 16 нь хянагдах шатанд байна.
Сүүлийн үед “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэхтэй холбоотойгоор иргэд үнэт цаасны дансаа нээж, энэ явцад өмч хувьчлалаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эзэмшсэн хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болцгоож байна. Үүнтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын тоо өнгөрөгч улиралд өмнөх оны мөн үеийнхээс 62.8 хувиар өслөө. Үнэт цаасны салбарын байгууллагуудтай холбоотой өргөдлийн 85 хувийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хувьцааг нь арилжаалсан гэх тохиолдлууд эзэлж байгаа бөгөөд эдгээр өргөдөлд дурдсан тохиолдлуудын дийлэнхийг тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон брокер, дилерийн компаниуд үйлдсэн байна. Эдгээр тохиолдлуудад зөрчил үүссэн үед тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан хуулийн этгээд, иргэн, хүмүүсийг холбогдуулан хууль, шүүхийн байгууллагад хандахыг өргөдөл гаргагч нарт зөвлөж, холбогдох мэдээллийг гарган өгч үйлчилжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан