Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Орхон аймаг 15-34 насныханд хүү, барьцаагүй 40 сая төгрөгийн зээл олгоно

Бусдаас цалин авч биш бусдад цалин өгөх залуусыг нэмэх зорилгоор  “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих” төсөл Орхон аймагт хэрэгжиж эхэллээ. Өөрөөр хэлбэл,  15-34 насны залуучууд өөрсөддөө ажлын байр бэлдэж бизнесээ эхлүүлэх төсөл юм. Төслийн эхний сонгон шалгаруулалтад 50 залуу хамрагдаж бизнес, маркетингийн 72 цагийн сургалтанд өнөөдрөөс сууж эхэллээ.

Сургалтын явцад залуус бизнес санаагаа төсөл болгон танилцуулж сонгон шалгаруулалтанд орно. Үүнээс найман төслийг сонгож дахин нэг сарын турш түргэвчилсэн сургалтад хамруулж эцэст нь дөрвөн төслийг сонгоно.  Шалгарсан дөрвөн төсөл  тус бүрт 10 сая төгрөгийг хүүгүй, барьцаагүйгээр 36 сарын хугацаатай олгоно. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг борлуулах лангууг нь орон нутгаас шийднэ. Төсөл нь шинэ санаа, шилдэг шийдэл,  иновацийг нэвтрүүлсэн байх шаардлагатай ажээ.

15-34 насны залуучуудад ийнхүү хөдөлмөр эрхлэх, бизнесээ эхлэх боломжийг олгож буй “Залуучуудын гарааны бизнесийг дэмжих” төслийг ХНХЯ, Орхон аймгийн ХХҮГ, “Монголын маркетингийн холбоо”, “Эрдэнэт хотын хөгжил, бодлого, судалгааны хүрээлэн” ТББ хамтран зохион байгуулж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан