Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Шахмал түлшний үнэ нүүрснийхтэй адил байна

2019 оноос буюу ирэх өвөл Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулж ирэхийг Засгийн газраас хориглоод байгаа. Гэр хорооллын иргэд жилд  600-800 мянган тонн түүхий нүүрс түлшинд хэрэглэж өвлийг давдаг тооцоо бий. Тэгвэл хотын засаг захиргаанаас мэдээлж буйгаар гэр хорооллын өвлийн хэрэгцээнд зориулж эхний ээлжинд 200 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж байгаа аж. Энэ шахмал түлшийг хаана, хэрхэн борлуулах ажлыг Нийслэлийн захиргаа харицах болжээ. 
Шахмал түлшний үнэ нь түүхий нүүрснийхтэй адил хэмжээнд борлуулахаар төлөвлөөд байна. Мөн аравдугаар сарын 1-н гэхэд 100 квт-аас дээш хүчин чадалтай 500 зууханд шүүлтүүр тавих гэнэ. Түүнээс гадна 40 мянган өрхөд халаагуур олгох аж. Ингэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдолыг бууруулна хэмээн үзэж байгаа юм. Орон сууцжуулж байж агаарын бохирдолын асуудлыг шийднэ гэдэг. Иймд  Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаанаас уг асуудлыг оновчтой шийдэх гарцыг хайн судалж байгаа ажээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан