Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
 "Олон улсын хамтын ажиллагаа" сэдэвт дурсгалын мөнгөн зоос худалдаанд гарлаа

Монгол Улсын дипломат харилцаа бүхий Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын олон улсын хамтын ажиллагааг илэрхийлсэн тэгш өнцөгт хэлбэртэй мөнгөн зоос худалдаанд гарлаа. Уг зоосны загвар нь Монгол Улс болон тухайн улсын бэлгэдлийг дүрслэн илэрхийлсэн ба 2019 онд эдгээр улс оронтой тогтоосон хамтын ажиллагааны тэмдэглэлт ойд зориулжээ.

Дурсгалын зоосыг Монголбанкны нэр, бэлгэдэлтэйгээр үнэт металлаар үйлдвэрлэх, зөвшөөрөл олгох, зоосыг бүртгэх, хадгалах, хамгаалах, тээвэрлэх, хяналт тавих, худалдан борлуулах, үйл ажиллагааг Монголбанкны Эрдэнэсийн сан нь холбогдох хуулийн хүрээнд эрхэлдэг ба түүхэн дурсгалт үйл явдал, тэмдэглэлт ойг тохиолдуулан Монголбанк, төрийн болон төрийн бус байгууллагын хүсэлтээр дурсгалын зоосыг захиалан үйлдвэрлүүлдэг.

Монголбанк анх 1971 онд Ардын Хувьсгалын 50 жилийн ойд зориулан 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй алт, мөнгө, никел, гуулин зоос гаргаснаас хойш дурсгалын цуврал зооснууд үйлдвэрлүүлэх болсон юм. Тухайлбал,  Монгол Улсын түүхэн тэмдэглэлт ой, Их хаан Чингис, Өгэдэй, Гүюг, Хубилай зэрэг хаад,  мөн дэлхийн болон өөрийн орны төр нийгмийн зүтгэлтэн, олимпын медальт тамирчид, ховор ан амьтад, 12 жил дэх амьтад гэх мэт Монгол Улсыг сурталчлах олон сонирхолтой сэдвийн дор цуврал  дурсгалын зоосыг худалдаанд гаргасаар байна.

Дурсгалын зоосыг судлаач, цуглуулагч, сонирхогч иргэн, байгууллага тус бүрийг нь 20 мянган төгрөгөөр Эрдэнэсийн сангаас худалдан авах боломжтой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан