Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн форум эхэллээ

 

ОХУ-ын Владивосток хотод Зүүн Азийн бүс нутгийн эдийн засгийн форумд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. 2015 оноос хойш зохион байгуулагдаж буй уг чуулга уулзалт нь ОХУ-ын зүүн бүс нутгийн хөгжилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилготой мөн дэлхийн улс төр, тулгамдаж буй эдийн засгийн талаар хэлэлцдэг том чуулган юм. 2018 оны форумд БНХАУ, Япон, Их Британи, Герман зэрэг 60 гаруй орны таван мянган төлөөлөгч оролцож байгаа аж.

Тухайлбал, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Си Жиньпин, Японы ерөнхий сайд Шинзо Абе, Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ли Нак Ёон, Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга нар оролцохоор Владивосток хотноо хүрэлцэн иржээ. Зүүн Хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн форум есдүгээр сарын 11-13 өдрүүдийн хооронд зохион байгуулагдана.

Форум албан ёсоор эхлэхээс өмнө Путин болон Шинзо Абе нар уулзаж энхийн гэрээ байгуулах талаар хэлэлцжээ. Учир нь ОХУ болон Япон улсууд Дэлхийн II дайнаас хойш энхийн гэрээ байгуулаагүй аж. Түүнчлэн өдгөө хүртэл маргаантай байдаг Курил арлуудын талаар  шийдвэрт хүрэхээр зорьж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Японы ерөнхий сайд Шинзо Абегын гаргасан санаачилгыг дэмжиж энхийн гэрээ байгуулах талаар эерэг хариу өгчээ.

Мөн Зүүн орнуудын эдийн засгийн форумын хажуугаар “Восток-2018” цэргийн бэлтгэл сургуулилт болж байна. ОХУ-ын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 300 мянган цэрэг, 36 мянган байлдааны техник, нэг мянган байлдааны нисэх онгоц болон 80 байлдааны хөлөг онгоц оролцох болохыг мэдэгдсэн. Мөн БНХАУ болон Монгол Улсын цэргийн хүчнүүд сургуулилтад оролцоно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан