Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ үргэлжилж  байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 1, 26 дугаар хороодод одоогийн байдлаар нийт гурван байршилд газар чөлөөлжээ. Тус дүүргийн 1 болон 15 дугаар хороонд шинээр тавихаар төлөвлөж буй авто замын трасст орсон хэсэгт хаалт хийсэн байсныг чөлөөлж, замын ажил чөлөөтэй хийх боломжийг бүрдүүлжээ.

Мөн дүүргийн 3 дугаар хороонд шинээр төлөвлөгдсөн хэсэгт авто болон явган хүний зам гаргаж, орц гарцыг нээжээ.

Чингэлтэй дүүргийн хувьд нийт 9 байршилд газар чөлөөлөх ажил хийсэн байна. Үүнд 16 дугаар хороо, 138 дугаар сургууль, 221 дүгээр цэцэрлэгийн урд авто зогсоол хийхээр төлөвлөгдсөн хэсгийн газрыг бүрэн чөлөөлж, тохижилтын ажил хийх боломжтой болжээ.

Мөн 1 дүгээр хороонд нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний зам хааж, шат өргөтгөл хийсэн "Топика" ХХК-нд дүүргийн Газрын албанаас шаардлага хүргүүлсэн бөгөөд тус байгууллага шаардлагыг хүлээн авч шатаа нарийсган явган хүний зам гаргасан байна. Бас тус хороонд үйл ажиллагаа явуулдаг "МИГ даатгал" ХХК хашаагаа татаж, явган хүний зам гаргах ажил бүрэн хийгдсэн аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан