Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагуудыг шалгана

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудад Санхүүгийн зохицуулах хорооноос хяналт шалгалт хийх болжээ. Уг хяналт шалгалтаар хөрөнгө худалдах, худалдан авах үйл ажиллагаандаа байгууллагууд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоол, шийдвэр, Мөнгө угаахтай тэмцэх олон улсын байгууллага /ФАТФ, Financial Action Task Force, FATF/-ын зөвлөмж болон Монгол Улсын хууль, эрх бүхий байгууллагаас баталсан дүрэм, журмын шаардлагуудыг хэрхэн хангаж байгаад үнэлгээ, дүгнэлт өгөх аж.

Учир нь манай улс ФАТФ-ын 2017 онд хийсэн хяналт шалгалт, үнэлэлт дүгнэлтээр “эрчимтэй хяналт”-д орсон билээ.

Ингээд  тус байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу УИХ-аас Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх  тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулсан юм. Эдгээр нэмэлт, өөрчлөлтөөр зарим хяналтгүй байсан салбарт хяналт, зохицуулалт хийхээр хуульчилсан. Үүнд  үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагууд багтсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих үүрэг хүлээсэн байна.

Уг  шалгалтаар үл хөдлөх хөрөнгийн зуучлалын байгууллагуудын харилцагчдын мэдээллийг нягтлах, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шаардлагыг хэрэгжүүлж буй байдлын түвшинг тогтоож, эрсдэлийг үнэлэх аж. Энэхүү хяналт шалгалт нь тухайн байгууллагыг Монгол Улcын эрүүгийн гэмт хэрэгт холбогдоогүйг баталгаажуулах, цаашлаад бохир мөнгө эргэлдүүлэх эрсдэлээс хамгаалах чухал алхам болно хэмээн үзэж байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан