Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Ард Даатгал”-ын үнэт цаасны захиалга эхэллээ

-Нэгж хувьцаагаа 40 хувь хямдруулж, 700 төгрөгөөр олон нийтэд санал болгожээ-

Монголын хөрөнгийн зах зээлийн идэвхтэй тоглогчдын эгнээнд “Ард Даатгал” нэгдэж, энэ талбарт шинэ бүтээгдэхүүн нэгээр нэмэгдлээ. Санхүүгийн салбарын хөгжил дараагийн шатанд гарч, тус салбарт ажилладаг компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгох нь эрчимжиж байна. “Ард Даатгал” компанийн хувьцааны анхдагч зах зээлийн захиалга даваа гарагт эхэлж, даатгалын салбараас анхны компаниудын нэг болж, цан цохих ёслол өчигдөр боллоо.

Даатгалын салбарын хувьд цаашид өргөжин тэлэх өргөн боломжтой, ойрын ирээдүйд 5-10 дахин өсөх салбар гэж шинжээчид тодорхойлдог. Энэ хөгжлийн үйл явцыг хурдасгах, түүнээс гадна энэ салбарын өсөн нэмэгдэж буй үр өгөөжийг хүссэн хүн бүр хүртэх боломжийг “Ард Даатгал”-ын IPO олгож байна. Тус компани нэгж хувьцаагаа үндсэн үнээс нь 40 хувь хямдруулж, 700 төгрөгөөр иргэдэд санал болгож байгаа юм. Ингэснээр 5.2 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

“Ард Даатгал” компанийн гүйцэтгэх захирал Г.Цогбадрах “Компанийн эрсдэл даах чадвар улам сайжирч, давхар даатгалын зардал багасч, зөвхөн компанид төдийгүй санхүүгийн салбарт, бизнесийн орчин таатай нөхцөл бий болно” гэж онцлов. Монголын анхны хувийн даатгалын компани болж 1994 онд байгуулагдсан “Ард Даатгал” улсдаа гадаадын хөрөнгө оруулалттай анхны даатгалын компанийн нэг билээ. Европын даатгалын зах зээлийн шилдэг туршлага, олон улсын ноу хау-г Монгол Улсын даатгалын зах зээлд авчирсан гээд тодотгох зүйл цөөнгүй.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Даатгалын салбартаа боломжийн сайн компаниуд IPO хийж байна. Компаниуд маань дүрмийн сангаа нэмэгдүүлэх хэрээр өрсөлдөх чадвар нь нэмэгдэж, үйл ажиллагааны цар хүрээ нь тэлнэ. Даатгалын компаниуд хувьцаат компани болсноор засаглал нь улам сайжирч, эрсдэл даах чадвар нь дээшилнэ” хэмээн онцлов.

“Ард Даатгал” компанийн цан цохих ёслолд оролцсон Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Урт хугацааны, мэргэжлийн хөрөнгө оруулагч бий болж байна. Энэ нь хөрөнгийн зах зээлд шинэлэг үйл явдал болоод зогсохгүй дараа дараагийн компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгох тэр үүд хаалгыг нээж өглөө. Хөрвөх чадвар сайжирна. Компаниудын чанарт ахиц дэвшил гарна” гэж тэрээр тодотгов. Үнэт цаас гаргагч “Ард Даатгал” компанийн андеррайтераар “БиДиСек” компани ажиллаж байна.

Б.Мөнх-Эрдэнэ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан