Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хэрэглэгчийн эрхийн төлөв байдлын тухай судалгаа  хийнэ

Шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил дэвшлийн энэ цагт иргэдийн өдөр тутмын амьдралд эдийн засаг, нийгэм, соёлын хязгааргүй олон хэрэгцээ бий болж тэдгээр нь бараа, бүтээгдэхүүн худалдан авах, ажил гүйцэтгүүлэх, үйлчилгээ хүртэх замаар хэрэглээ болон хангагдаж байна.

Энэхүү олон хэрэглээний бодит судалгаанд үндэслэн Хэрэглэгчийн эрх ашиг хэрхэн, яаж, ямар салбарт түлхүү зөгчигдөж байгааг илрүүлэн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг сайжруулах үүднээс Хэрэглэгчийн эрхийг хамгаалах төлөв байдлын судалгааг 2018 оны 10, 11 дүгээр саруудад улс орон даяар түүвэрчилсэн аргаар зохион байгуулна.

Монгол улсын хэмжээнд хэрэглэгчийн эрхийн асуудалд бодитоор үнэлэлт дүгнэлт өгөх хэрэглэгчийн эрхийн төлөв байдлын судалгааг анх 2010 онд хийсэн бөгөөд түүнээс хойш өнөөг хүртэл хийгдээгүй байдаг.

Харин энэ онд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх ажлын хүрээнд Агентлагийн даргаас ажлын хэсэг байгуулан ажиллаж “Монгол Улс дахь хэрэглэгчийн эрх хамгаалалтын төлөв байдлыг тогтоох судалгаа”-г Үндэсний статистикийн хорооны “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт”-ын шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох “Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа”-тай хамтатган жил бүр хийхээр боллоо.

“Хэрэглэгчийн эрхийн төлөв байдал”-ын судалгаа нь хэрэглэгчийн эрх ямар түвшинд хангагдаж байгаа, нийгэмд хэрэглэгчийн эрхийг зөрчиж буй ямар хэлбэрүүд оршиж байгаа, аль салбарт хэрэглэгчийн эрх илүү зөрчигдөж байна, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн зар сурталчилгаа, иргэдийн хэрэглэгчийн боловсрол, соёлын түвшинг тодруулах зэргээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чухал ач холбогдолтой ажил болох юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан