Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Ард даатгалын хувьцааны захиалга нэмэгдсээр байна

Монгол улсын санхүүгийн салбарын хөгжил дараагийн шатанд гарч, тус салбарт ажилладаг компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгож эхэллээ... Тэдний анхдагч нь Ард даатгал. 

Ард Даатгал компани даатгалын салбараас хувьцаагаа олон нийтэд санал болгосон анхны компаниудын нэг нь болж 2018.09.17-ны өдрөөс хувьцааны захиалгаа авч эхэлсэн билээ.

Тэгвэл өнгөрөгч өдрүүдэд тус компанид хөрөнгө оруулах хүсэлтэй иргэд Би Ди Сек болон Хөрөнгө оруулагч үндэстний байранд олноор зочилж үнэт цаасны дансаа нээлгэж, хувьцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсаар байна.

Даатгалын салбарын хувьд цаашид өргөжин тэлэх өргөн боломжтой, ойрын ирээдүйд 5-10 дахин өсөх салбар гэж шинжээчид тодорхойлдог. Энэ хөгжлийн үйл явцыг хурдасгах, түүнээс гадна энэ салбарын өсөн нэмэгдэж буй үр өгөөжийг хүссэн хүн бүр хүртэх боломжийг Ард Даатгалын IPO олгож байгаа юм.

Монголын санхүүгийн, даатгалын салбарт шинэ хуудас нээх зорилгоор олон нийтэд санал болгож буй Ард Даатгал компанийн хувьцааны захиалга 2018 оны 9-р сарын 17-оос 2018 оны 9-р сарын 26-ны хооронд явагдана. Энэхүү саналаараа Ард Даатгал 5 тэрбум 250 сая төгрөгний хөрөнгө татан төвлөрүүлж, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр эрсдэл даах чадвар улам сайжирч, давхар даатгалын зардал багасч, зөвхөн тус компанид төдийгүй санхүүгийн салбар, бизнесийн орчинд таатай нөхцөл бий болно.

Үүнээс гадна аль болох олон хөрөнгө оруулагчид боломж олгохын тулд нэгж хувьцаагаа үндсэн үнэлгээнээс 40% хямдруулан 700 төгрөгөөр санал болгожээ. Энэ нь бүгдээрээ, нийтээрээ хөрөнгө оруулагч үндэстэн болох гэсэн Ард Санхүүгийн Нэгдлийн алсын хараанд нэг алхам ойртож байна” гэж Ард Даатгал компанийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг энэ IPO-ийн талаарх сэтгэгдлээ илэрхийлж байсан.

Хөрөнгө оруулагчдад олон талын давуу талыг бий болгох энэ хувьцааны саналыг сонирхож, боломжоос хоцрохгүй байхыг Ард Даатгалынхан уриалж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 8 хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ард Холдингсын байр, 2 давхар w3w: цэнэг.эрдэмтэй.өнгөлөх

Шангри-Ла салбар: Сүхбаатар дүүрэг, Шангри-Ла Худалдааны Төв, 1 давхар w3w: хөтөч.лугших.бүтээлчид

Сэнтрал Тауэр салбар: Сүхбаатар дүүрэг, Сэнтрал Тауэр, 1 давхар w3w: оюунлаг.азтанд.өтгөрөх

Холбоо барих утас: 7707 8080, 7707 8181, 7707 8282

И-мэйл хаяг: info@ardholdings.com

Вэб сайт: www.ardholdings.com

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан