Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Налайх дүүрэгт зөрчилтэй барилгын өргөтгөлүүдэд xяналт шалгалт хийж эхэллээ

Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг  дүүргийн нутаг дэвсгэр дэх барилга байгууламжид эвдрэл гэмтэл учруулсан, зохих мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үндсэн хийц, бүтэц, төлөвлөлт, зориулалтыг өөрчилсөн, дур мэдэн газар эзэмших болон эрчим хүчний хамгаалалтын зурваст орсон барилга байгууламжид хяналт шалгалт явуулж, мэдэгдэл шаардлага тавьж ажиллалаа. 


Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газрын алба, Цагдаагийн хэлтэс УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Түгээх төв зэрэг холбогдох байгууллагуудын төлөөлөл багтаж, дээрх зөрчил илэрсэн аж ахуйн нэгжүүдэд улсын байцаагчийн мэдэгдэл өгч, зарим байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хааж, зөрчлийг яаралтай арилгахыг үүрэг болгосон юм. 

Тухайлбал Анархүү цэцэрлэг зөвшөөрөлгүй өргөтгөлийн барилга барьж хүүхэд аюулгүй орчинд сурч хүмүүжих эрхийг ноцтой зөрчиж байгаад Мэргэжлийн хяналтын хэлтсийн зүгээс мэдэгдэх хуудас хүргэж, зөрчлийг яаралтай арилгахыг үүрэг болголоо. 

Мөн Уурхайчдын байранд зөвшөөрөлгүй өргөтгөл барьж байсан эмийн сан өргөтгөлийн барилгаа буулгалаа. Тус байранд цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулахаар өргөтгөлийн барилга барьж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, 2012 онд гаргасан Засаг даргын захирамжийг хүчингүй болгон, зөрчлийг арилгаж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм.

Цаашид дүүргийн нутаг дэвсгэрт гамшиг ослын үед шуурхай албаны автомашин зорчих нөхцөлийг хязгаарлаж, зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламж, авто зам, явган хүний зам хаасан бүх төрлийн обьект, эзэмшил, ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж сунгасан хашаа зэргийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхлүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоон инженерийн хангамжаар хангахгүй байх, нийтийн зориулалттай орон сууцны барилгад шингэрүүлсэн шатдаг хий ашиглан үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож зөрчлийн тухай болон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авах, албадан буулгах хүртэл арга хэмжээ авах юм гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан