Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Алтанд “арга хэмжээ” авч байна

Алтны асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл энэ металын хайгуул, олборлолтыг эрчимжүүлэх, тушаалтыг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтворжуулах, нийлүүлэлтийн сүлжээг албажуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, байгаль орчины хамгаалал, хууль бус алт олборлолт, татварын талаар хэлэлцэж эхлэв. Энэ хэлэлцүүлгийг УУХҮЯ, Монголбанк болон Bloomberg TV Mongolia телевиз хамтран зохион байгуулж буй юм.

”Алтны Форум”-д  ЗГХЭГ, УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Сангийн яам, БОАЖЯ, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар зэрэг төрийн байгууллагуудын төлөөлөл, алт олборлогч  компаниуд, эдийн засагч, салбарын судлаач шинжээчид зэрэг салбарын оролцогч бүх талууд оролцож байна.  

Ханшийн  өсөлтийг хазаарлаж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх замаар төгрөгийн ханшийг тогтворжуулах, улмаар макро орчинд үүсэх эрсдэлүүдээс сэргийлэх нэг суваг нь алтны нөөцөө өсгөх явдал гэдэг. Монгол Улс 2012 оноос алтны нөөц ашигласны татвараа бууруулж, өсөн нэмэгдэх татварыг нь тэглэсэн. Сүүлийн таван жилд алтны татварын хууль хэрэгжсэнээр төв банкны алтны нөөц долоо дахин нэмэгдэж, Монгол Улс гадаад валютын албан нөөцөө өсгөх боломжтой болсон юм. Тэгвэл 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ хуулийн үйлчлэх хугацаа таван жил буюу 2018 оноор эцэслэх аж.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан