Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Налайхын барилгын материалын үйлдвэрийн паркын дэд бүтцэд 4.9 тэрбум төгрөг зарцуулаад байна

Манай улсад сүүлийн жилүүдэд барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаа ч барилгын материалын дийлэнхийг импортоор авч буй юм. Гэтэл барилгын материал үйлдвэрлэх түүхий эд хангалттай байдаг. Иймд  холбогдуулан НИТХ-ээс дөрвөн жилийн өмнө   Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулж байгаа билээ. Тус парк нь байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд хямд өртгөөр нийлүүлэх, шинжлэх ухаан технологийн дэвшлийг нэвтрүүлэх зорилготой юм.

Одоогоор  Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр УБ-Чойрын замаас тус парк хүртэлх  4.67 км авто зам барих гүйцэтгэгч компаниуд ажлаа эхлээд байна. Уг замыг 40 метр өргөн, 4 эгнээтэй, явган хүний зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг зэргийг цогцоор нь барьж 2019 онд ашиглалтанд оруулна. Мөн паркийн үерийн барилга байгууламжийн ажил хийж гүйцэтгэх, хүлээлгэн өгөх тендерийг БХБЯамнаас зарласан. Үүний гүйцэтгэгчээр   “Заабар” ХХК шалгаран үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үерийн барилга байгууламжийг энэ оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгнө. Одоогийн байдлаар Улс, Нийслэлийн төсвөөс 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг дэд бүтцийн ажилд зарцуулаад байна.

 

1 Сэтгэгдэл
?
Хамгийн их уншсан