Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Даатгалын салбарын өргөдөл гомдлын 70 хувь нь жолоочийн даатгалтай холбоотой

Санхүүгийн зохицуулах хороо хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хөрөнгө оруулагч, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгч тэдгээрийн хооронд гарсан зөрчил маргаанаас үүдэлтэй өргөдөл, гомдлыг хүлээн авч хянан шийдвэрлэдэг. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар Хороо даатгуулагчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн асуудлаар нийт 103 өргөдөл, гомдол хүлээн авснаас 100 нь хуулийн хугацаанд хянан шийдвэрлэгдсэн бол гурав нь хянагдах шатандаа явж байна.

Даатгалын салбарын өргөдөл, гомдлыг төрлөөр нь ангилбал жолоочийн хариуцлагын, авто тээврийн хэрэгслийн болон орон сууц, зээлдэгчийн эрсдэлийн даатгалын бүтээгдэхүүнтэй холбоотой өргөдөл нийт өргөдлийн 70 гаруй хувийг эзэлсэн бол даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан тухай өргөдөл 60 гаруй хувийг эзэлжээ. Тайлант хугацаанд Хороонд ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаанд урьдчилан шийдвэрлэж, даатгуулагч  иргэн, хуулийн этгээдийн нөхөн төлбөрт нийт 576.6 сая төгрөгийг олгуулах шийдвэрийг гаргаж, үүнээс 132  сая төгрөгийн даатгалын нөхөн төлбөр олгуулаад байна.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан