Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Улаанбаатар улсын төсөв 2019 онд 289.1 тэрбум төгрөг байхаар тогтоолд тусгалаа

Ирэх жилийн хотын нийт орлого 796.1 тэрбум, үүнээс татварын орлого 628.4 тэрбум байхаар Улаанбаатар хотын 2019 оны төсвийг НИТХ-ын ээлжит ХХ хуралдаанаар батлав.

Хуралдаанаар төлөөлөгчид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон холбогдох албан тушаалтнуудаас асуулт асууж, хариулт авч, саналаа хэлж хэлэлцэв. Тухайлбал, хотын захиргааны шинэ байр барих зардлаас 20 тэрбум төгрөгийг хасах асуудлаар НИТХ дахь АН-ын бүлгээс санал гаргасан боловч төлөөлөгчид дэмжсэнгүй. Мөн нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх зардалд 3 тэрбум төгрөг тусгасныг ИТХ дахь МАН-ын бүлэг 2.5 тэрбум төгрөг болгож бууруулах санал гаргасныг дэмжив. Мөн Нийслэлийн орон сууцны хөтөлбөрт туссан 10 тэрбум төгрөгийг 4 тэрбум  болгон бууруулах МАН-ын бүлгийн санал дэмжигдсэн юм. Ирэх оны нийслэлийн төсвийн төсөлд Нийгмийн бодлогын хорооны саналаар шинээр нэмж тусгахаар төлөвлөсөн сургуулийн автобусны хэрэгцээнд зарцуулах 300 сая төгрөгийн саналыг төлөөлөгчид дэмжлээ.

Харин “Уншлагыг дэмжих-2021” төслийн хүрээнд хүүхэд залууст ном унших боломжийг бүрдүүлэх ажилд 250 сая төгрөгийг нэмж тусгах саналыг дэмжсэнгүй.

Төсөв батлахын өмнө нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга, Төрийн сан болон төсөв хариуцсан албан тушаалтнаас төсөлд оруулж буй өөрчлөлтүүд нийт төсвийн орлого, зарлагын хэмжээнд нийцэж байгаа, эсэхийг лавласан юм. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хариулахдаа “Төлөлөөгчдийн хэлэлцэж байгаа орлогын өөрчлөлтүүд нь балансаа барьж байгаа, ямар нэг байдлаар зөрүү үүсэхгүй” гэв.

Нийслэлийн төсвөөс 2019 оны Улсын төсөвт шилжүүлэх орлогын хэмжээг 289.1 тэрбум төгрөг байхаар тогтоолд тусгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан