Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна Авто замын дижитал удирдлагыг боловсронгуй болгох тоног төхөөрөмж хүлээн авлаа Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан АН: Ерөнхий сайдын хамаарал бүхий ИЗИС, Рояал академи зэрэг сургууль, цэцэрлэгүүд өнгөрсөн гурван жилд төрөөс 8.3 тэрбум төгрөгийн зардал авчээ ЭТТ: НӨЛӨӨЛЛИЙН БҮСИЙН ИРГЭДЭД МЭРГЭЖИЛ ОЛГОХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 6 зам тээврийн осол бүртгэгдлээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Бодит өвчтөнтэй ажиллах, эмнэлзүйн шийдвэр гаргах, багаар ажиллах замаар мэргэжлийн ур чадвар төлөвшдөг” гэдгийг онцоллоо Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 мегаваттын Дулааны цахилгаан станц, Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ Шатахууны түгээлтийг эрчимжүүлж, бүх ШТС-уудыг тасалдалгүй ажиллуулах үүргийг өглөө
ТАВАН НҮДЭН брэнд дэлгүүрээ нээлээ

Монгол угсаатны өв, соёл, уламжлалт хэрэглээг дизайны шийдлээр баяжуулан орчин үеийн  сор технологиор урлан бүтээж хэрэглэгчиддээ хүргэх, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тансаг ангиллын Монгол брэндийг бүтээх эрхэм зорилготой ТАВАН НҮДЭН брэнд албан ёсны дэлгүүрээ нээлээ. Засал чимэглэлийг тансаг ангиллын Монгол брэндийн хэв маяг, үнэ цэнийг илтгэх онцгой шийдэлтэйгээр тохижуулсан нь үйлчлүүлэгчдийн тав тух, таашаалд нийцэхүйц чамин болж чаджээ.

ТАВАН НҮДЭН брэнд анх монгол эрчүүдийн эрхэм нандин хэрэглээ, өв соёлын илэрхийлэл болсон МОНГОЛ загварын алтан ангиллын хутгыг хэрэглэгчиддээ танилцуулж байсан бол өнөөдөр Монгол өв, соёл, уламжлалт ахуйгаа билэгшээж технологийн инноваци шингэсэн шинэхэн бүтээлүүдээ хэрэглэчиддээ танилцууллаа. ТАВАН НҮДЭН брэнд нь маш богино хугацаанд дотоод, гадаадын  хэрэглэгчдийн дунд таашаагдаж, бахархал, хүндлэл хүлээсэн Монголын тансаг брэндүүдийн нэг болж чадсан том жишээ нь ТАВАН НҮДЭН  брэндийн Монгол загварын хутгыг МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд ерөнхийлөгчийн хувиар хийсэн анхны албан ёсны уулзалтын үеэр бэлэглэсэн явдал юм.

 

ТАВАН НҮДЭН брэндийн бэлгэдэл нь алтан ургийн дээдсүүд дээдлэн залж, эдлэл хэрэглэлдээ дүрслэн, агуулсаар өнөө цагт уламжлагдан ирсэн төрийн бэлгэдэл байсан нь судалгаагаар нотлогдсон байна. Бэлгэдэл зүйн талаас нь мөнх тэнгэрийн ивээлээр дөрвөн зүгээс ирэх аюулаас хуяглан хамгаалах бэлгэдэлтэй хэмээн тайлбарладаг юм.

ТАВАН НҮДЭН брэнд одоогийн байдлаар 4 загварын 17 нэр төрлийн хутга, XIII зуунд хамаарах археологийн олдвор “хүрэл цутгамал аяга”-ны хэлбэрийг эш авч дээд зэрэглэлийн ясан шаазангаар бүтээсэн цай, хоолны 3 загварын аягыг зах зээлд гаргаад байна.

 

ТАВАН НҮДЭН брэнд дэлгүүрийнхээ нээлтийг тохиолдуулан зэс хөөмөл аргаар бүтээж 999.9 сорьцтой алтаар бүрсэн “Мянганы Хүн” Чингисийн хөрөг дүр, ажил хэрэгч эрчүүдэд зориулсан бүс, чагтан товч, Алтан ордны улсын үеийн “цом хундага” -ны хэлбэрийг эш болгон бүтээсэн 999.9 сорьцтой алтаар бүрсэн хундагны иж бүрдэл зэрэг Монгол хүний бахархал болсон бүтээгдэхүүнүүдийг танилцуулсан нь нээлтэнд хүрэлцэн ирсэн эрхэм зочидын   анхаарлыг ихээхэн татаж байлаа.

Ийнхүү ТАВАН НҮДЭН брэнд нь монгол дизайнерын,монгол агуулга шингээн бүтээсэн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хийц, чанартай бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчиддээ хүргэх албан ёсны дэлгүүрээ олон нийтэд үүд хаалгаа нээлээ.

Монгол өв, соёл, уламжлалаа эрхэмлэн дээдэлж хэрэглээгээ болгодог Монгол хүмүүн та бүхэн Монголын тансаг ангиллын ТАВАН НҮДЭН брэнд дэлгүүрт морилон саатаж дахин давтагдашгүй, үнэ цэнтэй урлагийн бүтээлүүдийг мэдрээрэй.

 

 

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан