Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
“Хөсөг” брэнд дэлхий дахинд нүүдэллэсээр

Тал нутгийн малчин айлын хотон дахь нөр их хөдөлмөрийн үр шимээс эхлэн, зуун зуунаар өвлөгдөн ирсэн уламжлалт соёлын дүр төрхийг агуулсан “Хөсөг” коллекц та бидний танил болоод багагүй хугацаа өнгөрчээ.

Энэхүү төслийн гол зорилго нь Монгол хүний гараар бүтэж, ухаанаар урлагдан өнөө цагийн ахуйд тохирохуйц, улс үндэстэн бүрийн хэрэгцээнд нийцэж чадах, эх орны байгалийн баялгаас гаралтай үндэсний бүтээгдэхүүн бий болгох. Олон улсын төрийн бус байгууллагад ажиллаж байсан, эдийн засагч мэргэжилтэй А.Намуун, хувцасны зураач, Ноос ноолууран сүлжмэл эдлэлийн дизайнер зохион бүтээгч А.Сарнайгийн хамт энэ төслийг анх санаачилсан байдаг юм.

Тэд “Хөсөг” гэх нэрийнхээ тухайд “Монголчууд бид эртнээсээ хөсөг тэргээр нүүдэллэж ирсэн. Улсынхаа хөгжлийн нэг хөсөг тэрэг нь байхыг бэлгэдэж бид ийм нэр өгсөн юм. Манай логог анзаарвал хөсөг тэрэгний дээрээс нь харсан зураг байдаг. Хадны энэхүү сүг зураг эртний хүмүүсийн оюун санааны хөгжлийг харуулсан гэж судлаачид үздэг юм билээ.

Бас гадаад хүмүүс дуудахад амар хялбарыг бодолцсон” хэмээн тайлбарласан нь бий. Анхнаасаа л ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулж эхэлсэн тэдний бас нэг гол зорилго нь эмзэг бүлгийн эмэгтэйчүүдийг байнгын ажлын байртай, тогтвортой орлоготой байлгахад чиглэж байв.

Эрхэм зорилгодоо хүрч чадсан тэд хэдхэн эсгий углааш хийхээс илүүтэй нэгдсэн зохион байгуулалтад орж, Монгол брэндийг хамтдаа бүтээн, экспортод гаргаж илүү амжилтад хүрэх боломж байгааг гярхай олж харсанд байдаг юм. Эхний коллекцоо эсгийн дээр тулгуурлан бүтээсэн бол дараагаар нь арьс, шир, ноос, ноолуур гээд бүх л түүхий эдээр коллекц гаргаж чадсан нь зорилгодоо хүрч чадсаныг нь илтгэнэ.

Мөн “Хөсөг” брэндийн бүтээгдэхүүн бүр эрүүл эко натурал хэв шинжийг өөртөө агуулдаг тул гадны жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татах болжээ. Өдгөө тэд гар утасны гэр, цүнх,  ipad-ны хавтас, түрийвч, хүрэм, дээл гээд олон төрлийн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд зориулан хийж байна. “Хөсөг” брэндийн үнэнч хэрэглэгчид нь япончууд аж. Долоо хоногт хоёр япон хүн худалдан авалт хийдэг гээд бодохоор тус бүтээгдэхүүний чанар чансааг илтгэх биз ээ. Түүгээр ч зогсохгүй бүтээгдэхүүнээ Японд экспортлох санал ирснээр, тус улсын гурван хотод худалдаалж байгаагаас гадна АНУ-ын Сан Франциско хот, Нидерланд зэрэг хэд хэдэн улсад худалдааны төлөөлөгчтэй болж  амжжээ.

Бүтээгдэхүүнээ гоё ганган байлгахаас илүүтэй, хүний хэрэгцээнд өдөр тутам ашиглах талаас нь бодолцсон “Хөсөг” брэнд оффисын хэрэгцээ, эко зочид буудлын, хүүхдийн сет зэрэг олон төрлөөр үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүний материал, сав, баглаа боодол зэрэг бүх зүйл нь эко натурал  байхыг эрмэлздэг тул, эко зочид буудлын зэрэглэл хангасан хэд хэдэн зочид буудал хамтран ажиллаж коллекци хийлгэжээ. Гэрлийн бүрхүүл, салфетканы гэр, дэрний уут, цэцгийн суурь, жаазтай зураг зэрэг монгол өнгө аястай дулаан уур амьсгал бүрдүүлж өгсөн коллекц нь  АСЕМ–ын уулзалтын үеэр, тусгай зочид төлөөлөгчдийг хүлээн авсан зочид буудлуудад тавигдсан байна.

Энэ талаараа “Нэг үеэ бодвол монголчууд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эдийн засгийн ач холбогдлыг нь мэддэг болсон. Тэр үүднээсээ бидэнтэй хамтарч ажиллах байгууллагууд олширч байгаад баяртай байдаг. Компанийнхаа ойн  арга хэмжээнд зориулсан дурсгалын зүйлээ биднээр хийлгэдэг. Нэг бүтээгдэхүүн гаргахын  тулд ТББ–ууд, болон уран  дархадтай хамтрах зэргээр 3-4 байгууллага гар бие оролцдог тул цаана нь олон гэр бүл  орлоготой байж үр өгөөжийг нь хүртэж байдаг” хэмээн ярив. Үндэсний үйлдвэрлэл эрхэлж ээжүүдийг ажилтай орлоготой байлгахад гол анхаарлаа хандуулж,  эрүүл эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй “Хөсөг” брэндийн хамт олон өнөөдрийн нийгэмд шинэ соёлын үрийг тарьж байгаа нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн болгоноос нь мэдрэгддэг юм.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан