Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Эрдэнэс-Тавантолгой” ХК эрдэмтдийн зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөлтэй хамтран өчигдөр "Эрдэнэс-Тавантолгой-Инноваци, Үйлдвэрлэл” зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Зөвлөгөөнд Засгийн Газрын хэрэг эрхлэх газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, Шинжлэх Ухааны Академи, МУИС, ШУТИС болон бусад холбогдох байгууллагуудын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид, олон нийтийн төлөөлөл оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэв.

"Эрдэнэс-Тавантолгой” ХКМонголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтранТавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлэх хүрээнд дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааг компанийн үйл ажиллагаанд нутагшуулахаар төлөвлөж буй юм. Энэ хүрээнд Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлтэй хамтран ажиллах санамж бичгийг "”Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Ж.Оюунбилэг нар зөвлөгөөний үеэр үзэглэв.

Эрдэмтэд зөвлөгөөний үеэр нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах /шатдаг хий, моторын түлш, биотүлш, утаагүй түлш/, эко болон ногоон технологи нэвтрүүлэх,уурхайн ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах сэдэвтилтгэлүүдийг хэлэлцүүлсэн юм.

Мөн энэхүү арга хэмжээний үеэрбайгалийн баялгаа зөвөөр ашиглаж, баялгийн сан байгуулж, ард иргэддээ тэгш хуваарилсан амжилттай туршлагуудыг судалж, ногдол ашиг олгох ажлаа эрчимжүүлэх,Гашуунсухайтын төмөр замыг дуусгах, тус чиглэлийн зэрэгцээзам барих ажлыг эхлүүлэх, олон мянган тээврийн жолооч нарын ажил, амьдрал, эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх, баяжуулах үйлдвэр, Тавантолгойн цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэх зэрэгзайлшгүй хэрэгжүүлэх ажлын талаар санал бодлоо хуваалцлаа. Компани дээрх төслүүдийголон улсын зах зээлээс "IPO” босгон санхүүжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний нээлт, бүтээл, зөвлөгөө, судалгааны ажил чухам дэмжлэг болохыг онцолсон юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан