Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
М.Адилбиш: Худалдаа хөгжлийн банкны үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа

/Монголбанкны Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн захирал/

Монголбанк нь хадгаламж эзэмшигч, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банкинд Банкны тухай хууль, тогтоомжид заасан хяналтыг хэрэгжүүлдэг. Энэ чиг үүргийнхээ хүрээнд Монголбанкнаас Худалдаа, хөгжлийн банкны санхүү, төлбөрийн чадварт тогтмол хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус банк Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа. Банкны системийн тогтвортой байдал нь харилцагч, банк хоёрын итгэлцлээс ихээхэн хамаардаг тул олсон мэдээлэлдээ дүн шинжилгээ хийлгүйгээр шууд их хэмжээгээр мөнгөө татаж авах нь банкийг төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэлд оруулах аюултай. 

Худалдаа, хөгжлийн банкны төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа өнөөдрийн байдлаар 47.0 хувь байгаа нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцаа болох 25.0 хувиас 22.0 нэгж хувиар өндөр байна. Худалдаа, хөгжлийн банк нь 8.0 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй, нийт 3.4 их наяд төгрөгийн харилцах, хадгаламжтай, системийн нийт гадаад төлбөр тооцооны дийлэнхи хувийг гүйцэтгэдэг системийн нөлөө бүхий банк юм. Сүүлийн 6 сарын туршид банкны системийн нийт актив хөрөнгийн 5-аас дээш хувийг эзэлж байгаа банкийг системийн нөлөө бүхийн банк гэдэг.

Өнөөдрийн байдлаар Худалдаа, хөгжлийн банкны актив нийт системийн активын 24.3 хувийг эзэлж байна. Гэсэн ч нийтэд тарсан дуулианд автаж, системийн нөлөө бүхий банкнаас харилцагчид их хэмжээгээр мөнгөө татсанаар тухайн банк харилцагчийн мөнгийг анхны шаардлагаар гаргаж өгч чадахгүй байдалд хүргэнэ.

 Уг банкны харилцагчдын гүйлгээ хийгдэхгүй учир бусад банкны харилцагчдын орох мөнгөн урсгал тасалдаж, системийн бусад банкиндаа нөлөөлнө. Ингэснээр нийт эдийн засгийн мөнгөн урсгал доголдож, нийгэмд ихээхэн хор уршиг бий болно. Мөнгөний урсгалыг хүний цусны эргэлттэй зүйрлэх юм бол зарим эд эрхтэнд цус хүрэхээ больж, үхжиж эхлэнэ.
Тэгэхээр би, манай байгууллага энэ банктай харьцдаггүй учир ямар хамаа байна аа гэж хэрхэвч хандаж болохгүй асуудал юм. Таны ажилладаг байгууллага, таны бизнесийн орох мөнгөн урсгалыг бий болгодог харилцагчдын төлбөр тооцоо системийн нөлөө бүхий тус банкаар хийгдэж байгаа шүү дээ.

Иймд бусдыг банкнаас мөнгөө татахыг уриалах, дуулианд автаж мөнгөө татах нь нийгэмд асар их хор уршиг авч ирдэг гэдгийг онцлон хэлье.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан