Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эрдэнэт үйлдвэр Орхон аймагт 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулах нь

Тус аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд өнөөдөр 2018 оны хамт төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн байна. Өнгөрсөн онд хамтын ажиллагааны хүрээнд Байгаль орчин экологи, Хүн амын эрүүл мэнд, Ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, дэд бүтэц, нийгэм зэрэг чиглэлээр 20 орчим ажлыг хэрэгжүүлж 2,4 тэрбум гаруй төгрөг зарцуулжээ. Талууд дээрх төлөвлөгөөг 92,5 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэсэн байна.

Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 2019 оны Бизнес төлөвлөгөөнд дээрх хамтын ажиллагаанд зориулж 2 тэрбум гаруй төгрөг баталсан аж. Уг хөрөнгөөр Эрдэнэт сувиллын цогцолборын төлбөртэй үзүүлдэг тусламж үйлчилгээг Орхон аймгийн иргэдэд 10-15 хувийн хөнгөлөлттэй үзүүлэх, Эрдэнэт үйлдвэр ХХК-д хэрэгцээтэй стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр Технологийн сургууль, "Эрдэнэт ШУТП"  ОНӨААТҮГ –тай хамтарч ажиллах, Байгалийн гэнэтийн үзэгдэл, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд болон онцгой шаардлагатай үед хамтран ажиллах, Эрдэнэт үйлдвэрээс тусгай зориулалтын авто машин, механизмаар дэмжлэг үзүүлэх, Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хамтран хийх зэрэг 10 гаруй ажил багтжээ.

Тус аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар 2020 он хүртэл хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд хоёр талаас томилогдсон бүрэлдэхүүн жил бүр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлдэг юм байна.

Дашрамд сонирхуулахад, урьд жилүүдэд дээрх хамтын ажиллагаанд жилд 700-800 сая төгрөг зарцуулдаг байсан бол сүүлийн хоёр жилд дээрх хөрөнгийн хэмжээ 2 тэрбум төгрөг болж нэмэгджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан