Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ЗАСГИЙН ГАЗРААС ДОЛООН САНГ ТАТАН БУУЛГАЖ, ГУРВАН САНГ НЭГТГЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

 

Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар  Сангийн яамнаас Засгийн газрын харъяа сангуудад хийсэн шалгалтын дүнг танилцуулсан билээ.

    Хуралдаанаар тусгай сангуудад хийсэн шалгалтын дүнг үндэслэн Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааны давхардлыг арилгах, зарцуулалтыг оновчтой, үр ашигтай, ил тод болгох, хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах зорилготой Засгийн газрын тусгай сангуудын талаар авах арга хэмжээний тухай тогтоолыг батлав.

        Нийт 29 сангаас долоон санг (Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Эрсдлийн сан, Засгийн газрын өрийн баталгааны сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Олон улсын хамтын ажиллагааны сан, Монгол судлалын дэмжих сан, Агаарын бохирдлын эсрэг сан) татан буулгах шийдвэр гаргалаа.

        Зээл, санхүүгийн дэмжлэг, татаас олгодог Тариалан эрхлэлтийг дэмжих, Мал хамгаалах, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангуудыг нэгтгэж, Улсын авто замын сан, Боловсролын зээлийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангуудын үйл ажиллагааг сайжруулахаар тогтлоо.

Мөн Нийгмийн даатгалын сан, Нийгмийн халамжийн сан, Ирээдүйн өв сан, Төсвийн тогтворжуулалтын сан зэрэг 16 сангийн үйл ажиллагааг хэвээр үлдээж Засгийн газар 20 тусгай сантай болохоор шийдвэрлэлээ.

Засгийн газрын тусгай сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн санхүүгийн шалгалтын тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж танилцана уу.

 

2 Сэтгэгдэл
зөв зөв тэр олон сан хэрэггүй
САНГААР ЯАХЫН ЭРХ МЭДЭЛТЭНГҮҮДИЙН ИДЭШ,БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭДЭЭ БАНКААР БАГА ХҮҮТЭЙ УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛ ОЛГООЧ САН ЗӨВХӨН ХУУЛЬ ХҮМҮҮСИЙН МӨНГӨНИЙ АВДАР ТАТАН БУУЛГААЧ
Хамгийн их уншсан