Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк “Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулагч Банк”-аар шалгарлаа

Ази, Номхон далайн бүсийн банк санхүүгийн байгууллагуудын шилдгүүдийг шалгаруулдаг “Asia Money”сэтгүүлээс Голомт банкны Монгол Улсын нийгэм эдийн засагт оруулж буй хувь нэмэр, салбартаа тэргүүлэгч байр суурь, санхүүгийн хүчирхэг үзүүлэлтийг үнэлэн 2018 оны “Шилдэг Байгууллагын болон Хөрөнгө Оруулагч Банк”-аар өргөмжиллөө.

2018 онд улсын хэмжээнд экспортолсон нийт төмрийн хүдэр, хүдрийн баяжмалын 75%, жонш болон нүүрсний экспортын 45%, алт тушаалтын 68%-ийн төлбөр тооцоог Голомт банк дангаар хийж гүйцэтгэснээр зах зээл дэх тэргүүлэгч байр сууриа дахин баталгаажуулаад байна.

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа Монгол Улсын нийгэм эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулж уул уурхай, барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүдэд шаардлагатай санхүүжилтийг олгож ирсэн. Үүний үр дүнд Оюу толгой төслийн бүтээн байгуулалт, Олон Улсын шинэ нисэх онгоцны буудлын мега төслүүд хэрэгжиж,шинэ стандарт, дэвшилтэт технологи, аюулгүй байдлын цогц шийдэл бүхий орон сууцны хотхонууд Улаанбаатар хотноо сүндэрлэж байна.

Голомт банк нь байгууллагын банкны үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх зорилгоор харилцагч байгууллагуудадаа тусгайлан зориулсан “Tailor-made” буюу тухайн байгууллагын онцлог, шаардлага, хүсэл сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон бизнесийн үйл ажиллагааг нь тасралтгүй дэмжин ажилладаг билээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан