Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
ГОЛОМТ БАНК ГАДААД ХУДАЛДААНЫ САНХҮҮЖИЛТИЙН ШИЛДЭГ ХАМТРАГЧ БАНКААР ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ

“Олон улсын хөрөнгө оруулалтын банк” нь эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор гишүүн улсуудынхаа банкуудаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэл болон нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг хөгжлийн байгууллага юм. Тус банк нь 2016 оноос эхлэнМонгол Улсын бизнес эрхлэгчдийн гадаад худалдаа, импортын бизнесийг санхүүжүүлэхэд Голомт банктай хамтран ажиллаж эхэлсэн ба уг хамтын ажиллагааг үнэлж “The most active issuing bank in Mongolia” буюу “Монгол дахь хамгийн идэвхтэй гадаад худалдааны санхүүжилтийн банк”-аар өргөмжлөлөө.

2019 оны эхний улирлын байдлаар Монгол Улсаас нээгдэж буй нийт импортын аккредитивийн 42%, гадаад баталгааны 33% нь Голомт банкаар нээгдэж байна.  Голомт банк нь дэвшилтэт технологи, байгальд ээлтэй бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг дотоодын зах зээлд нэвтрүүлэхэд худалдааны санхүүжилтийн төрөл бүрийн шийдлийг санал болгодог  ба уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, бөөний болон жижиглэнгийн худалдаа, дотоодын үйлдвэрлэгч нарт зориулан импортын зээл, аккредитив, баталгаа, факторинг, инкасс, бүтцэт санхүүжилтийн үйлчилгээг олон улсын 100 гаруй банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран харилцагчдынхаа гадаад худалдааг дэмжин ажиллаж байна.

 

 

 

 

Гадаад худалдааны санхүүжилттэй холбоотой мэдээллийг

trade@golomtbank.com болон 7011-1646/1380/

дугаараас авна уу.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан