Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
“Хааны Эрэлд–2019”-д АНУ болон Монгол Улс оролцохоо мэдэгдлээ

Таван Толгой  дахь Зэвсэгт Хүчний сургалтын нэгдсэн төвд 2019 оны 06 сарын 14-нөөс 28-ны хооронд явагдах Хааны Эрэлд 2019 сургуулилалтад Монгол Улсын Зэвсэгт Хүчин болон АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын зүгээс оролцохоо мэдэгдлээ.

Хааны Эрэлд олон улсын сургуулилалт нь АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Командлалын хамтарсан дэмжлэгтэйгээр Монгол Улсын Зэвсэгт Хүчин жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвныг сурталчлах уг хамтарсан сургуулилт нь энэ онд 17 дахь жилдээ явагдах гэж байна.

Хааны Эрэлд 2019 Олон улсын Энхийг сахиулах ажиллагааны сургалт дадлагын хүрээнд команд штабын сургууль, ротын сургууль, салаадын тактикийн хээрийн сургууль, штабын сургалт дадлага болон чадавхыг нэмэгдүүлэх бусад сургалтууд Монгол Улсын Зэвсэгт Хүчний Таван толгой дахь сургалтын төвд явагдана. Эдгээр сургалтууд нь НҮБ-ийн энхийг сахиулах ажиллагааны болон олон улсын тогтвортой ажиллагааны чиглэлээр явагдана.  Сургалт дадлагын хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны номлолын дагуу Монгол, Америк болон олон үндэстний цэргийн албан хаагчид хоорондын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, мөн нийтлэг тактик, техник, процедурын ажиллагааны үр дүнг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах болно.

Энэ удаагийн Хааны эрэлд сургуулилтад АНУ-аас ойролцоогоор 220, Монгол Улсын Зэвсэгт Хүчнээс 900 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна. Энэ жил Монгол Улсын Зэвсэгт Хүчнээс цэргийн хүчнээ сургуулилтад оролцуулах урилгыг Австрали, Балба, Бангладеш, Бенин, БНХАУ, БНСУ, Вьетнам, Замби, ИБУИНВУ, Израиль, Индонез, Иордан, Камбож, Канад, Катар, Малайз, Молдав, Перу, Руанда, Сингапур, Того, Уругуай, Фижи, Филиппин, Хорват, Шинэ Зеланд, Шри-Ланка, Эль-Сальвадор, Япон зэрэг оронд явуулжээ.

Хааны Эрэлд сургуулилтын зорилго нь оролцогчын энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлж НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны арга техникүүдийг эзэмшүүлэх зэрэг НҮБ-ын сургалт батламжийг оролцогч зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнүүдэд олгоход чиглэдэг.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан