Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Ц.Пүрэвтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзжээ

“Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт холбогдох 4, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох 1, “Монголросцветмет” ХХК-д холбогдох 1, нийт 6 нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байсан. 

Уг нэхэмжлэлдээ “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн өмчид бүртгэн авч шилжүүлэхтэй холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын үйл ажиллагаанд удирдамж, чиглэл өгөхгүй байхыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгах тухай шаардсан байна. 

Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-уудыг төрийн өмчит үйлдвэрийн газрын статустайгаар өөрчлөн зохион байгуулж, тус төрийн өмчит үйлдвэрийн газруудад онцгой дэглэм тогтоож байгааг зарласны дараа “Монголиан коппер корпорейшн” ХХК энэхүү гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан аж.    

 “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/00962 дугаар захирамжаар иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болж байгаа юм. 

“Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн хувьцааг Оросын талаас худалдаж авсан гэх “Монголиан коппер корпорейшн” ХХК Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай холбогдуулан захиргааны болон иргэний хэргийн шүүхэд 2017 оноос хойш нэхэмжлэл гарган, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар нийт 24 удаагийн шүүх хуралдаанд оролцсон байдаг гэж Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ.

1 Сэтгэгдэл
муу гахай
Хамгийн их уншсан