Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгож, эрчим хүч, дохиолол, холбоо, өртөө, зөрлөгийн барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг зохих журмын дагуу шуурхай олгож байхыг холбогдох сайд, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Мөн тус хуралдаанаар Тавантолгойн уурхайгаас Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян баг хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чигийг баталлаа.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр дэх Тавантолгой нүүрсний орд газраас “УБТЗ“ ХХН-ийн Зүүнбаян өртөө хүртэл нийт 414,6 км бөгөөд уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспортыг нэмэгдүүлж бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой юм.

Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоолоор Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх, дотоодын нөөц бололцоогоор төслийн санхүүжилт, зам барилга, бүтээн байгуулалтад төмөр замын барилгын ажил гүйцэтгэх чадамж бүхий Зэвсэгт хүчний анги, салбар, мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулж барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм.

Товч мэдээ

  • -Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хэлэлцээд “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. 
  • -Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгт олголоо
  • -Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
  • -Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх “Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан