Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
ЕРӨНХИЙ САЙД АСАН М.ЭНХСАЙХАНЫГ ТАВАН ТОЛГОЙН АСУУДЛААР ЦАГДАН ХОРИЛОО

Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханыг өчигдөр орой 23.20 цагийн үед Авилгалтай тэмцэх газраас баривчилж, Цагдан хорих 461-р хорих ангид саатуулжээ.
 
Түүнийг Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулахдаа албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн эсэх асуудлаар шалгаж байгаа юм.
 
Хэргийн тухайд тодруулбал, өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн М.Энхсайханыг АТГ шалгаж эхэлсэн байгаа юм. Элчин сайд асан М.Энхсайхан нь 2014 онд Монгол Улсын Сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой нүүрсний ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг бэлтгэхдээ Монгол Улсын холбогдох хэд хэдэн хууль тогтоомжуудыг зөрчсөн асуудлаар АТГ шалгаж эхэлжээ. Хэрэг үүсгэн шалгаж эхэлсэнтэй холбогдуулан Элчин сайд М.Энхсайханыг Шведээс дуудаж байцаалт авсан байдаг. Шийдлийн Засгийн газарт залагдаж ирсэн М.Энхсайхан нь Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсгийн ажил байдалтай танилцаж, тус гэрээг шинэчлэх, Монгол Улсад ашигтай байх тал дээр анхаарч ажиллаж байсан нэгэн юм.

Оюутолгойг эзэмшиж байгаа "Туркойз Хилл» компанийн эзэмшлийг Монголын талын 34 хувьд ногдох өр, зээлийг нягтлан тодруулах үүрэг М.Энхсайхан сайдын гол ажил байсан. Хоёр дахь гол ажил нь “Тавантолгой”-н төслийг УИХ-д өргөн барьсан. Гэрээний төсөл дутуу бүрдүүлсэн материал болон зарим зүйлээс өргөн баригдалгүй хугацаа алдсан. Энэ нь гэрээний төсөл дэх зарим үг хэллэгийг жигдлэх, өмнөх төсөлд холбогдсон зүйлийг хасах зэрэг асуудал ч гарсан байна. Уг төслөөс эхний ээлжинд 650 сая ам.доллар орж ирнэ. Эндээс "Чалко”-гийн өр, Монголын төмөр замд зарцуулсан төлбөрийг хийнэ.. Эхний таван жилд 4 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх аж. Тэрээр "Өргөдлийн байнгын хороон дээр 3000 орчим хувьцааг эзэмшигчийн санал ирсэн. Бид хувьцааг мөнгөжүүлж чадаагүй 1.1 сая орчим хувьцаа эзэмшигчийг эргэж бүртгэхдаалгавар авсан. Засгийн газраас оруулж байгаа хөрөнгө оруулалтын гэрээг зөвшөөрсөн. Нөгөө тогтоолууд нь Тавантолгойг тойрсон төслийн нэр ус томъёог жигдрүүлэхтэй холбоотой. 1072 хувьцаа гэдэг бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 6.5 хувьтай тэнцэж байгаа. Гэхдээ өмнө нь гарсан шийдвэр бол саналын эрхгүй хувьцаа. Цаана нь үлдсэн хувьцаа нь цэвэр Засгийн газар өөрөө өмчилнө. Засгийн газар ч өөрөө гэрээ хэлцэл хийх даалгавраа өгсөн байх хэрэгтэй гэж үзсэн. Энэ дагуу Засгийн газар хуралдаж шийдвэр гаргасан" хэмээн мэдээлэл өгч байсан удаатай юм.

Түүний нэр холбогдсон дараагийн том асуудал бол Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй хамт Дубайн гэрээг байгуулж, Монгол улсыг алдагдалд оруулсан хэмээн олон нийт, эрх баригч намынхан дүгнэж байгаа юм.

 

1 Сэтгэгдэл
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгтэй хамт Дубайн гэрээг байгуулж, Монгол улсыг алдагдалд оруулсан хэмээн олон нийт, эрх баригч намынхан дүгнэж байгаа юм.-ГЭНЭ ҮҮ ТЭГВЭЛ ТЭР ГЭРЭЭГ АНХ БАЙГУУЛСАН САНЖИЙН БАЯРЫГАА ХОРИОЧ
Хамгийн их уншсан