Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Д.Эрдэнэбилэгийг суллажээ

 

Д.Эрдэнэбилэг суллагджээ

Бүтэн сар цагдан хоригдсон Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбилэгийг өчигдөр орой суллажээ.
 
Тодруулбал, прокурорын газраас үргэлжлүүлэн хорих шаардлагагүй гэж үзэн суллах саналаа шүүхэд ирүүлсэн байна. Ингээд шүүхээс саналыг үндэслэж үзээд сулласан байна.
 
Харин түүнд хилийн хориг тавьж, батлан даалтад байх хугацаандаа хэрэгт хамаатай холбоотой хүмүүстэй уулзахгүй байх хориог тавьсан гэнэ.
 
Түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас худалдаж авахдаа Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн асуудлаар Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-тай хамтран ХХБ-ны ТУЗ-ийн дарга, “сахал” Д.Эрдэнэбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан