Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Баривчлах төвд шалгалт хийж, зөрчлийг нь арилгуулжээ

Прокурорын байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа баривчлах төвийн үйл ажиллагааг шалгав.

Шалгалтаар баривчлах төвийн нэг хүнд оногдох талбайн хэмжээ хүрэлцдэггүйгээс нэг өрөөнд олноор нь байрлуулж байсан, албадан сургалтыг шүүхийн шийдвэрт заасан хугацаагаар явуулдаггүй, халуун ус, ариун цэврийн өрөө шаардлага хангахгүй зэрэг зөрчил илэрснийг арилгуулахаар прокурорын шаардлага бичиж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллалаа.

Шаардлагын мөрөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас тодорхой ажлуудыг хийж, хуучин ашиглагдахгүй байсан байрыг засварлан шинээр 200 хүнийг хүлээн авах хүчин чадалтай байрыг тохижуулснаар одоо 400 хүний багтаамжтай, нэг хүнд оногдох талбайн хэмжээ хуульд заасан шаардлагыг хангах болсон байна.

Мөн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг байрны багтаамжаас шалтгаалан 1 удаад 30-40 хүнд зохион байгуулдаг байсан бол Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, НҮБ-ын Хүн амын хөгжлийн сангийн Монгол дахь газар, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран 301м2 талбай бүхий 80 хүртэл хүний багтаамжтай сургалтын заал, танхимуудыг засварлаж, 21 аймгийн баривчлах байранд онлайн сургалт зохион байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлжээ. 

1 Сэтгэгдэл
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
Хамгийн их уншсан