Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
“Улаанбаатар эдийн засаг форум” ирэх баасан гаригт эхэлнэ

“Улаанбаатар эдийн засаг форум” нь 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж ирсэн. Энэ жилийн хувьд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран энэ сарын 28-нд буюу ирэх баасан гаригт “Блю Скай” зочид буудалд зохион байгуулна.

Энэ жилийн форумын онцлог нь нийслэлийн харьяа байгууллагуудын хийсэн хотын нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үн дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулна. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд суурилсан, нийгмийн өндөр үр өгөөж бүхий төслүүдийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эдийн засгийн үр өгөөжтэй, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчмаар хэрэгжүүлэх боломжийг танилцуулах зорилгоор илтгэл болон хэлэлцүүлэг гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваан “Залуусын хот”, “Хотын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл”, “Хотын хэрэглээ”, “Хотын эдийн засаг” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд явагдах юм гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан