Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох саналаа УИХ-д хүргүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 2-нд УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн албан бичигтээ Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт Ерөнхийлөгч оролцож саналаа тусгайлан гаргана гэдгээ илэрхийлсэн билээ.  Харин тэр цагаас хойш Ерөнхийлөгчийн тусгайлан гаргах санал нь юу байх бол гэдэг дээр  улс төрийн хүрээнийхний дунд таавар уралдаж байсан. 

Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд саналаа УИХ-д хүргүүлжээ. Ерөнхийлөгчийн  УИХ-д хүргүүлээд буй санал гэвэл:

1. Одоо байгаа УИХ-ын 76 гишүүний тоог 108 болгож нэмэгдүүлэх

2. УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байгааг таван жил болгох

3. УИХ-ын 108 гишүүнийн 54-ийг нь мажоритар буюу өнөөгийн сонгуулийн системээр, гэхдээ улсаараа нэг тойрог болгож сонгох. Харин үлдсэн 54-ийг нь пропорцианаль буюу намын жагсаалт бүхий хувь тэнцүүлсэн хувилбараар сонгож байх.

4. Нам байгуулах доод босгыг нэмэгдүүлж  10 мянган хүн болгох, үүнийг Үндсэн хуульд тусгахаар Ерөнхийлөгч санал хүргүүлсэн байна. Сануулахад одоо улс төрийн нам байгуулах босго 800 хүн байгаа билээ.

5. Түүнчлэн   улс төрийн намуудыг үл хөдлөх хөрөнгөтэй байхыг Үндсэн хуулиар хориглох саналыг Ерөнхийлөгч гаргажээ.

Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн алба, газар, газрын хэвлийн баялаг, баялгийн тэгш хуваарилалт зэрэг сэдвээр тус бүрд нь тодорхой саналуудыг хүргүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан