Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв
Ерөнхийлөгчийн саналыг УИХ-аар хэлэлцэж буй төсөлтэй харьцуулан судалж  үндэслэл, тайлбарыг нь хэлэлцлээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн ахлагч нар болон Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба өнөөдөр /2019.07.16/ хамтран хуралдлаа.

Хуралдаанаар  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт 2019 оны долдугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг УИХ-аар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй харьцуулан судалж, төслийн зүйл, хэсэг, заалт бүрт холбогдох үндэслэл, тайлбарыг боловсруулах асуудлыг хэлэлцлээ.

Тус хуралдаанаас гарсан үндэслэл, тайлбарыг өнөөдөр буюу 2019 оны долдугаар сарын 17-ны өдөр хуралдах ажлын хэсэг болон ажлын дэд хэсгүүдийн хурлаар нарийвчлан хэлэлцэх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан