Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина

50-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй байдлаар барихаар төлөвлөж байна. Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ явуулах боломжтой, жилийн дөрвөн улиралд ажиллах цэнгэлдэх хүрээлэнгийн загвар, зургийг шалгаруулах уралдаан зарлах юм.

Шинэ цэнгэлдэх хүрээлэнг ХУД-ийн нутаг дэвсгэр, Нисэх, Яармагийн замын аюулгүйн тойргийн зүүн урд, эсвэл СХД-ийн нутаг дэвсгэр, Хүй долоон худаг, “Монгол наадам цогцолбор” орчимд барьж 2021 оны Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” барих, холбогдох санал, шийдвэрийн төслийг төсөв, санхүүгийн тооцооны хамт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахлан ажиллаж байна. 

2 Сэтгэгдэл
Үндэсний баяр наадамын цэнгэлдэх барих гэж байвал орчин цагийн спортын стандарт талбай зохимжгүй байх. Уламжлалаа тооцож хэв шинжийг нь шингээж бүтээвэл гоё болно доо.. Гадаадын зочид гийчидэд сонирхохоор..
Мөнгө хусах нь ээ
Хамгийн их уншсан