Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТООГ НЭМЭХ САНАЛ ПАРЛАМЕНТЫН БОСГО ДАВСАНГҮЙ

 

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх санал парламентын босго давсангүй

УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, бүрэн эрхийг хугацааг нь сунгах асуудал нийгмийн анхаарлыг төвд байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108 болгоод, бүрэн эрхийг таван жил болгох саналыг өнгөрсөн долдугаар сард өргөн барьсан. Учир нь одоогийн 76 гишүүнийг 1992 оны хүн амд тааруулсан байсан. Иймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх шаардлага нь парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлд баримталж буй дэлхий нийтийн жишигт нийцсэн бодлого хэмээн тодотгож байв.

Гэвч МАН-ын гишүүд 108 гишүүнтэй болох саналыг олонх нь дэмжихгүй байгаа байр сууриа илэрхийлсээр ирсэн юм. Харин МАН-ын бүлэг хоёр долоо хоногийн өмнө хуралдаж, Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналуудыг хэлэлцээд УИХ-ын гишүүдийн тоог 108 бус 99 болгож, бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгоход санал нэгдлээ хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч энэ байр сууринаасаа ухарч буйгаа өчигдөр мэдэгдлээ. Тэд өчигдөр үдээс өмнө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор дахин байр сууриа нэгтгэхээр хуралдсан юм. Энэ үеэр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр зарим заалтуудыг хойшлуулсан тухайгаа мэдэгдлээ. Тухайлбал, 10 гаруй заалтыг эргэж харах шаардлагатай гэж үзсэний дотор гишүүдийн тоог 99 болгох, парламентын хугацааг таван жил болгох саналуудыг дэмжээгүй гэх байр суурь илэрхийлэв. Улмаар өчигдрийн үдээс хойших чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Тодруулбал, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн 3 дугаар зүйлийн 1 дэх заалт буюу Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун найман гишүүнээс бүрдэх бөгөөд тавин дөрвөн гишүүнийг мажоритар тогтолцоогоор, тавин дөрвөн гишүүнийг пропорциональ тогтолцоогоор тус тус сонгоно.” гэж өөрчлөх саналууд тус тус дэмжигдсэнгүй. Ингэснээр багагүй хугацаанд шүүмжлэл дагуулж байсан УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, бүрэн эрхийг хугацааг нэмэх асуудал намжмал байдалд орох нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан