Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
У.Хүрэлсүх: Эх оронч үзэл бодолтой, эрүүл чийрэг иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарна

Монголын хүүхдийн спортын VI наадмын нээлт өнөөдөр Буянт-Ухаа спорт ордонд боллоо. Энэхүү наадмын шигшээ тоглолтууд энэ сарын 7-ноос Улаанбаатар хотноо эхэлсэн юм.

Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож баг, тамирчдад амжилт хүсч үг хэлэв.

Тэрээр “Хүүхдийн спортын хөгжлийг дэмжих, өсвөрийн тамирчдын ур чадвар, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, дасгалжуулагчдын ажлын үнэлэмжийг сайжруулах зорилгоор 4 жилд 1 удаа зохион байгуулдаг байсан Монголын хүүхдийн спортын наадмыг 2 жил тутамд зохион байгуулдаг байхаар Монгол Улсын Засгийн газраас 2018 онд шийдвэр гаргасан билээ. Энэ шийдвэр нь өсвөр үеийнхний дунд биеийн тамир, спортын арга хэмжээний тоо, чанарыг нэмэгдүүлэх, тэмцээн, наадамд өргөнөөр хамруулах, ур чадвартай тамирчдыг эрт нээн илрүүлэх, үндэсний шигшээ багийн залгамж халааг бэлтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал дэмжлэг болно гэж үзэж байна. 

Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирсэн, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулах ирээдүйн олимп, дэлхийн аварга болох өсвөрийн тамирчдын шилдгийн шилдгүүд хуран цугларсан Монголын хүүхдийн спортын VI наадам эхлэж байгаад Засгийн газрын тэргүүний хувьд баяртай байна.

Цаашид Засгийн газар биеийн тамир, спортоор дамжуулан хүүхэд залуучуудыг ирээдүйдээ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрах чадвартай, ёс зүйтэй, хариуцлагатай, эх оронч үзэл бодолтой, эрүүл чийрэг иргэн болгон төлөвшүүлэхэд онцгой анхаарлаа хандуулан ажиллах болно” хэмээгээд баг тамирчдад амжилт хүсэв.

Монголын хүүхдийн спортын VI наадам анх удаа 34 спортын төрлөөр зохион байгуулагдаж, дэлхийн тавцанд Монгол улсынхаа нэрийг цуурайтуулах эх орны өнцөг булан бүрээс ирсэн 5600 өсвөрийн шилдэг тамирчин оролцож байгаа нь хүүхдийн спортын наадмын түүхэнд дээд амжилт болон тэмдэглэгдэж байгаагаараа онцлогтой болж байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан