Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
У.Хүрэлсүх: Түүх соёлын, дурсгалын газруудаа ухмааргүй байна. Энэ хэвээр нь үр хүүхдүүддээ үлдээе

Монгол Улсын Засгийн Газрын хуралдаан өнөөдөр 08:00 цагт эхэлсэн. Энэ удаагийн хуралдаанаар Ноён уулыг улсын тусгай хамгаалалтанд авч дархан цаазат болгохыг Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу хуралдаанд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сайд хэлэлцүүлж байгаа аж. Энэ сарын 9-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн цахим хуудаснаа  Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч, дархан цаазат газар болгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарт үүрэг болгосон” тухайгаа бичиж “Монгол хүн яаж ч ядарч туйлдсан байлаа гээд өвгөдийнхөө ясыг өндөлзүүлэх учиргүй ээ” гэж байсан юм. Тэгвэл өнөөдөр Засгийн газрын хуралдааны үеэр “Ноён уулыг улсын тусгай хэрэгцээнд авч дархан цаазат болгохоор УИХ-д өргөн барихаар тогтоё. Шүүхийн шийдвэр ч өчигдөр гарсан.
Өвөг дээдсийн онгон дагшин, захиж үлдээсэн захиастай уул усыг хөндөж болохгүй. Монголын өвөг дээдэс тэнд чинь нойрсч байгаа. Төрт улсын түүх тэндээс эхэлж байгаа. Ноён уулын орчимд алт ухаж биш аялал жуулчлалын талбар газар болгож эдийн засгаа дэмжие. Монголын ард түмэн алт ухаад баяжсан зүйл байхгүй. Түүх соёлын, дурсгалын газруудаа ухмааргүй байна. Үр хүүхдүүддээ үлдээе. Энэ хэвээр нь” хэмээн ярьсан байна.

2 Сэтгэгдэл
Зөв
Зөв зөв сайн ажил
Хамгийн их уншсан