Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ:"Амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр олгоно" ГЕГ: 657.7 мянган тонн дизель түлш импортолсон нь өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өсчээ Голомт банк Энэтхэг улсын Эксим банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа Улаанбаатар хотын золбин нохойн популяцийн бэтгийн хорхойн халдварыг үнэлэх тандалт судалгаа хийлээ Монгол орны бэлчээрийн ургамал хүлэмжийн хийг шингээж, экосистемийн тэнцвэрийг хангадаг болохыг судлаачид онцолжээ Хос хэлний хөтөлбөр, сургалтын бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллана “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл өргөн мэдүүлэв Татварын багц хуулийн төслийг өргөн мэдүүлэв П.Батчулуун: Амьгүй донорын ар гэрт оршуулгын зардал олговол энэ мэс заслын эмчилгээ нэмэгдэнэ Амьгүй донор нь даатгал төлөгч, төлөгч бус байхаас үл хамаарч ар гэрт нь оршуулгын зардал олгоно
Г.Занданшатар иргэдтэйгээ хамтарч авлигатай тэмцэнэ

Монгол Улс саарал жагсаалтад ороход тун ойрхон ирээд буй. Олон улсын байгууллагуудаас Монгол Улсад авлига хэт өндөр, мөнгө угаах явдал их байгаа учраас энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авч, хууль эрх зүйн орчноо сайжруулахыг удаа дараа шаардаж буй. ФАТФ-ын Ази, номхон далайн бүсийн байгууллагаас анхааруулга удаа дараа өгч буй өнөөдрийг хүртэл дорвитой үзүүлэлтүүд харагдахгүй байна.

Монгол Улсыг саарал жагсаалт рүү хөтөлж буй хамгийн том зүйлийн нэг нь авлига. Бид жил бүр авлигын индексээ бууруулж чадахгүй, жилээс жилд авлига, хээл хахуулж улам далд хэлбэрт шилжиж, авлигаа оймс, малгайндаа нууж байгаа “эртний” бичлэгүүд ч олон нийтийг бухимдуулаад буй. Түүгээр ч зогсохгүй АТГ-ын мэдэгдсэнээр бичлэгт дурдсан авлигын асуудал буурахгүй, удаа дараагийн давтамжтай байгааг ч сануулж буй. Гэвч хуулийн байгууллага авлигыг бууруулах, авлигын индексийн урагшлуулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авахгүй, авч байгаа ч аль нэг хуулийн байгууллага дээр очоод гацдаг, эцэс сүүлдээ хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг нь хэрэгсэхгүй болж буй жишээ МХЕГ-ын байцаагчдын тэрбумын авлигыг хэрэг бий. Энэ мэтчилэн авлигатай тэмцэгчид нь хуулийн өмнө хүчин мөхөсдөж, авлига авагчдын арга заль улам нарийсч, далд хэлбэрт шилжиж байгаа нь нууц биш ээ.

Тэгвэл энэ чиглэлээр УИХ юу хийж байна вэ. Авлигын эсрэг тэмцлийг хүчтэй болгох, иргэд, төрийн бус байгууллагуудын санаачилга, нийтийн оролцоо, идэвхийг дэмжин урамшуулах, авлигыг илчлэхэд эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх зорилгоор УИХ-ын дарга Г.Занданшатар авлигыг бууруулах зорилгоор нэгэн хууль санаачилжээ. Энэ хууль нь авлигатай тэмцэхийн тулд авлигыг илчилсэн хүнд нийт дүнгийн 10 хувийг олгох төсөл өргөн барьсан юм. Хуульд тусгаснаар авлигын асуудлаар иргэн, байгууллагаас ирүүлсэн мэдээлэл хуульд заасан журмаар шалгагдан, тогтоогдсон бол тухайн асуудлыг мэдээлсэн этгээдэд Авлигатай тэмцэх газарт хураагдсан бэлэн мөнгө болон эд хөрөнгийн нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Засгийн газраас тогтоосон журмын дагуу олгож байхаар уг хуулийн төсөлд тусгажээ. Урамшуулалд улсын төсвөөс нэмэлт зардал гарахгүй бөгөөд улсын орлого болгон хураасан хөрөнгөөс санхүүжүүлэх аж. Хэдийгээр энэ хууль матаачдыг нэмэгдүүлж байгаа мэт боловч нийгэмд шүгэл үлээгчдийг нэмэгдүүлэх, авлига өгөх гэж байгаа, авах гэж байгаа хүмүүст том анхааруулга, сануулга болох боломжтой.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн наймдугаар сарын 2-нд төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой УИХ-ын гишүүд, хуулийн байгууллагын удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломжийг олгож, хэт хөнгөн ял оногдуулж хуулийг буруу хэрэглэснийг дахин хянахыг шаардсан бичгийг хуулийн байгууллагын удирдлагад хүргүүлж байв.

Ийнхүү УИХ-ын дарга иргэдтэйгээ, шүгэл үлээгчидтэй хамтарч, авлигатай тэмцэхээр болжээ.  Түүний тэмцэлд харин хуулийн байгууллага ташуур өгч чадах эсэхийг харах л үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан