Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
УИХ-ын эмэгтэй гишүүд “Илүү сайхан ирээдүйн төлөө” чуулганд оролцлоо

“Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг  манай улс анх удаа зохион байгуулж байна.  Чуулган 3 хоног Төрийн ордонд үргэлжилж байгаа бөгөөд “Охид, эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийлэл, ”Шийдвэр гаргах түвшний эмэгтэйчүүдийн оролцоо”, “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн хараат бус байдал” гэсэн  сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж өнөөдөр өндөрлөж байна. Өнөөдөр /2019.09.18/чуулганаас гарсан санал дүгнэлт, үр дүн, ач холбогдлын талаар оролцогчид байр сууриа нэгтгэлээ.

Уг чуулга уулзалтад УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл Н.Оюундарь, Б.Ундармаа, З.Нарантуяа зэрэг гишүүд идэвх санаачилгатай оролцож эмэгтэйчүүдийн улс төр, нийгэм, эдийн засгийн  оролцоо, тэдний эрхийг хангах чиглэлээр улс орнуудын сайн туршлагыг хуваалцаж, тулгамдаж байгаа асуудлаа хэлэлцэн шийдэл эрэлхийлж, санал солилцлоо. “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн чуулганд ОХУ, БНХАУ, Швед, Филиппин, Солонгос зэрэг орны эмэгтэйчүүд оролцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан