Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БНЭУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Энэтхэгийн ГХЯ-ны Ёслолын газрын дарга Нагеш Сингх болон Монгол Улсаас БНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Г.Ганболд нар хүндэтгэн угтлаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга угтан авсан зочдын хамтаар БНЭУ-ын Ерөнхийлөгчийн ордонд морилохоор хөдлөв. Тэрбээр Энэтхэгийн хоёр уран барималчид Алтангадас одон гардуулна. Мөн тэрээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Энэтхэгийн Хинди шашны "Ашкардхам" сүмтэй танилцах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковид, Ерөнхий сайд Нарендра Моди нартай албан ёсоор уулзаж, хэлэлцээ хийнэ. Мөн Энэтхэг улсын Дэд ерөнхийлөгч бөгөөд тус улсын Парламентын дээд танхим, Ражяа Сабхагийн дарга Венкаяа Найду болон Энэтхэгийн Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзахаар төлөвлөсөн.

Монгол Улсын төрийн тэргүүний 10 жилийн дараа БНЭУ-д хийж буй энэхүү айлчлалаар Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалах, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн зэрэг салбарт өргөжүүлэн бэхжүүлэх тухай ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал энэ сарын 24 хүртэл үргэлжилнэ.

 

ХУВААЛЦАХЖИРГЭХ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан