Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Ерөнхийлөгч Х.Баттулгад Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхав

Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын мэдээллийн технологи, эрчим хүч, сансар судлал зэрэг байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, албаны хүмүүстэй уулзахаар Энэтхэгийн Бенгалуру хотод хүрэлцэн ирлээ.

Төрийн тэргүүнийг хүрэлцэн ирсэнтэй холбогдуулан Карнатака мужийн захирагч Важубхай Рубадхай бараалхаж, БНЭУ-д айлчилж хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.

Ноён Важубхай Рубадхай Монгол Улсаас олон лам Карнатака мужийн Гомон шашны сургуульд  шавилан суралцдаг талаар дурдаад, бусад салбарт ялангуяа мэдээллийн технологийн чиглэлээр Монгол Улсаас оюутнууд тус хотод суралцах боломж, нөхцлийн талаар санал солилцлоо. Учир нь, Бенгалуру хот нь Энэтхэгийн төдийгүй АНУ-ын цахиурын хөндийтэй дүйх хэмжээний нөөц боломж, технологийн чадалтай  тул сургалт нь тэр хэрээр хөгжсөн талаар мужийн Захирагч танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга боловсролын харилцааны асуудлыг хөндөн ярьсанд талархал илэрхийлээд, айлчлалын үеэр мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах асуудлаар яриа, хэлэлцээрт хүрсэн тул энэ чиглэлд хамтран ажиллахдаа таатай буйгаа илэрхийллээ.

Уулзалтын үеэр талууд Карнатака муж, Бенгалуру хоттой хамтран ажиллах бусад боломж, салбарын талаар санал солилцож, дэлгэрэнгүй ярилцлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан