Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Булган аймгийн иргэд хууль бус уул, уурхайн үйл ажиллагааг зогсоож буйг дэмжив

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт албан томилолттой ажиллаж байна. Ерөнхий сайдыг нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд төв талбайдаа угтлаа. Тэрбээр томилолтынхоо эхэнд Булган аймгийн иргэдтэй уулзалт хийв. Уулзалтад ХНХ-ын сайд С.Чинзориг, ЭМ-ийн сайд Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ СЯ-ны ТНБД С.Наранцогт,  болон бусад албаны хүмүүс байлцав. 

Булган аймгийн засаг дарга З.Батзориг ЗДТГ-аас явуулж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийсний дараа Ерөнхий сайд Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тавьж буй зорилтынхоо талаар мэдээлэл өгөв. Нутгийн иргэд саналаа хэлж, асуулт асууж, хариулт авлаа. Мөн орон нутагт тулгамдсан зарим асуудлыг Засгийн газрын гишүүд газар дээр нь шийдвэрлэлээ.

Иргэдийн хувьд ажлын байр нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг өсгөх шаардлага тавив. Энэ тухайд 2020 онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх талаар шийдвэр гаргана. Харин татварын багц хууль шинэчлэгдсэн, үүн дээр үйлдвэрүүдийг дэмжин ажилласнаар, ажлын байр нэмэгдэнэ хэмээн тооцоолж буйгаа Ерөнхий сайд хэлэв. 

Иргэд хүнс, нефть, цахилгаанаа дотоодоосоо хангаж, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахаар ажиллаж байгаа Засгийн газрын бодлогыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийллээ.

Мөн хууль бус уул уурхайн үйл ажиллагааг зогсоож, цэгцлэх арга хэмжээ авч, нийгэмд шударга ёсыг тогтоож, тэгш байдлыг бий болгох эхлэл тавьж буйг дэмжиж байна, тууштай үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна гэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан