Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Б.Бат-Эрдэнэ: Шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна

Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ (2019.09.24) “Бид уучлахгүй хөдөлгөөн” ТББ-ын тэргүүн Б.Мөнхцэлмэг, Автомашинтай жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэд нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзав.

Тэд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд дараах агуулга бүхий шаардлагыг хүргүүлж, хуулийн хугацаанд албан ёсоор бичгээр хариу өгөхийг шаардаж байгаагаа илэрхийлсэн юм.

Уг шаардлагад, “Бид уучлахгүй хөдөлгөөнөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/10 дугаартай албан бичгээр Авлигын эсрэг хуулийн 13.2-т заасныг  үндэслэн хөрөнгө орлого нь огцом өссөн нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгуулах хүсэлт өгсөн болно. Хүсэлт илгээснээс хойш УИХ-ын Ёс зүйн дэд хорооноос албан ёсны хариу ирээгүй тул дараах шаардлагыг хүргүүлж байна. Үүнд,

Нэг. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны хурлыг зарлаж, нэр бүхий УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах,

Хоёр. Бид уучлахгүй хөдөлгөөний 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01/10 дугаартай албан хүсэлтийн хариуг бичгээр ирүүлэхийг шаардаж байна” гэжээ.

Мөн тэд Авлигын эсрэг хуулийн 13.2-т “Улсын Их Хурлын гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо, энэ хуулийн 11.1.2-т заасан хөрөнгө, орлогын мэдүүлгийг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо тус тус өргөдөл, гомдолд үндэслэн шалгах бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зөрчил илэрвэл зохих байгууллагад шилжүүлнэ” гэж заасныг өөрчилж, УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах эрхийг Авлигатай тэмцэх газарт өгөх нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаагаа хэлсэн юм.

УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уг шаардлагыг хүлээн авч буйгаа илэрхийлээд хариуг энэ долоо хоногт багтаан албан ёсоор бичгээр хүргүүлэхээ мэдэгдэв.

Тэрбээр, “Би УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар томилогдоод сар гаруйн хугацаа өнгөрч байна. Шударга ёс тогтоохын төлөө хамтран ажиллахад бэлэн байна. Ёс зүйтэй, хариуцлагатай, ил тод байхыг УИХ-ын гишүүдээс тэр дундаа дэд хорооны гишүүдээс байнга шаардаж байгаа. УИХ-ын үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Дэд хорооны даргын хувьд одоо УИХ-ын даргад хүсэлт тавьж, Ёс зүйн дэд хороог хуралдуулах товыг тогтооно. Бид УИХ-ын Ёс зүйн дүрмийг шинэчилж байна” гээд Авлигын эсрэг хуулийн холбогдох зүйл заалтад өөрчлөлт оруулах асуудлыг хувь гишүүнийхээ хувьд дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан