Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Ерөнхий сайд асан Ц.Жигжиджав гэрэлт хөшөөнд мөнхөрлөө

Монгол Улсын зургаадахь Ерөнхий сайд, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Цэнгэлтийн Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан гэрэлт хөшөө Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын төвд сүндэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ ёслол болон Угсаатны зүйн музейд байгуулсан нэрэмжит танхимын нээлтэд оролцов.

1920, 1930-аад оны улс төрийн амьдралд гэрэл гэгээтэй мөр үлдээн, улс, эх орондоо бие сэтгэл, оюун ухаанаа зориулсан төрийн түшээдийн нэг нь Ц.Жигжиджав байсныг Ерөнхий сайд тэмдэглэв. Мөн үйл хэрэг, алдар гавъяаг нь сэргээн мөнхжүүлэх талаар удаа дараа гаргаж байсан аймгийн иргэдийн санал, хүсэлтийг Засгийн газар дэмжсэний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газар, “Ерөнхий сайд Ц.Жигжиджав” сан, бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэд хамтран түүх, соёлын нэг шинэ өв сүндэрлэн босгож байгааг дурдав. 

Ц.Жигжиджавын шинэтгэгч, бүтээгч, анхдагч, манлайлагч байсныг уран бүтээлч Б.Мөнхтөр, С.Оюунтуяа нарын гаргасан загвараар гэрэлт хөшөөнд мөнхөлсөн байна. Ц.Жигжиджав нь Манжийн хааны данстай байсан мал сүргийг Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн ядуу иргэдэд өмчмлж өгөх, анхны хоёр облигаци батлан Орос Улстай хоршсон анхны аж үйлдвэрийн комбинатууд байгуулах, 72 хошууг татан буулгаж анхны 13 аймагтай болох зэрэгт манлайлан оролцож байжээ.

Ерөнхий сайд мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн харъяа Уламжлалт анагаах ухааны төвийн нээлтэд оролцон Онгон сумын Сум дундын нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өгөв. Түүнчлэн Үйлдвэр, технологийн паркаар оров  гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан