Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
У.Хүрэлсүх : Мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгтэй байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгын дор Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ.

Зөвлөгөөнөөр энэ салбар болон багштай холбоотой асуудлыг өргөн хүрээнд, эдийн засаг, нийгэм, ажиллах хүчний хөгжил, хандлагад суурилан авч үзэн, аж үйлдвэрийн IY хувьсгал, инноваци, бүтээмжтэй уялдсан зах зээлийн эрэлт, мэргэшлийн ур чадварыг хангах зорилт зэргээ ярилцаж, цаашдын бодлого, чиглэлээ тодорхойлох юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөвлөгөөнийг нээж үг хэллээ. Тэрээр Засгийн газар эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, багш, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг үр өгөөжтэй болгох, төгсөгчдийг байнгын ажлын байраар тогтмол хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэргээр ажиллаж байгааг хэлэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театр, орон сууцны хороолол, Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай, авто зам гээд томоохон бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгцээтэй байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.  Цаашид аж ахуйн нэгжүүд, ажил олгогчид  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах,  ажил,  мэргэжлийн чиг баримжаа олгох төвүүд байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг сургах зэргээр идэвхтэй ажиллах шаардлагатай байна гэв. 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн илтгэлээс үзвэл мэргэжлийн боловсрол, сургалтын түншлэл, салбар дундын зохицуулалт хангалттай биш байна. Ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг бодитой тодорхойлох, зохистой нийцлийг хангах нь тулгамдсан асуудлын нэг болжээ. Мөн сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлийг өргөжүүлж гүнзгийрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх нь чухал байна.

Засгийн газар мэргэжлийн боловсролын багшийн цалинг сүүлийн хоёр жилд 40 орчим хувиар нэмж, албан тушаалын ангилал, зэрэглэлийг хоёр шат ахиулан, олгодогггүй байсан үр дүнгийн урамшууллыг сэргээн 10 хувьд хүргэсэн.  Мөн  багш, ажиллагсадыг тэтгэвэрт гарахад нь төрийн жинхэнэ албан хаагчийн адил 36 хүртэл сарын нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор болсон юм. Цаашид ч ажиллах нөхцөлийг нь сайжруулж, цалинг нь нэмэн, орон сууцаар хангах, түрээсийн болон хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулахаар ажиллаж байна. Мэргэжил сургалт үйлдвэрлэл, политехник коллежийн оюутнуудад  энэ оноос сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгааг ирэх жил 200 мянга болгон нэмнэ. 

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 84  байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 51 нь төрийн, 33 нь төрийн бус өмчийнх юм. 39 мянга орчим оюутан аж үйлдвэр, барилга, тээвэр, уул уурхай, үйлчилгээ зэрэг 16 салбарт 230 гаруй мэргэжлээр суралцаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан