Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 668 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчаар Д.Баярбаатар ажиллаж байна Энэ сарын хүүхдийн мөнгийг Наадмаас өмнө олгоно Хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад эмч нарын чадавхыг бэхжүүлж байна Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна Төрийн албан хаагчийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдэвт сургалт болж байна Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгдлээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр геологийн эрэл, хайгуулын ажил урагшилна гэв Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Д.Тогтохсүрэн: Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэлээ

УИХ дахь МАН-ын бүлэг /2019.10.03/ хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Нэгдүгээр асуудал, Ард нийтийн санал асуулга явуулах тухай УИХ-ын 73 дугаар тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцсэн.

Шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ зургадугаар сарын 12-оос Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үндсэндээ гурван сарын хугацаанд хэлэлцэн хоёрдугаар хэлэлцүүлгийг дуусгаж, ард нийтийн санал асуулга явуулахаар болсон. Уг шийдвэрт Ерөнхийлөгч бүрэн эрхийн хүрээнд хориг тавьсан. Бүлгийн хуралдаанаар хоригийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэлээ. Бид социологийн судалгаа хийж үзсэн. Судалгаанд оролцсон арван иргэний ес нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах нь зөв гэсэн байна. Иймд манай бүлгийн олонх ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь хамгийн зөв хувилбар гэж үзлээ.

Дараагийн асуудал нь Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг шинээр томилох, зөвшилцөх санал оруулж ирсэн. ЗХЖШ-ын дарга эрүүл мэндийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа. Түүний оронд ЗХЖШ-ын даргад Д.Ганзоригийг томилох зөвшилцлийг бүлгийн гишүүд дэмжлээ” гэв.

Хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Хоригийг хүлээж авбал ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй болно гэсэн үг үү?

-Боломжгүй. Хоригийг хүлээж авахаар хоёр гарц байгаа. Эхний гарч нь гуравдугаар хэлэлцүүлгээр батлах, эсвэл нэмэлт, өөрчлөлтийг зогсоох ийм л гарц байна. Гэтэл МАН 2016 оны сонгуульд орохдоо ч, хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусахдаа ч ард нийтээр хэлэлцүүлж батлах нь зөв гэж үзсэн.

-Хоригийг хүлээж авахгүй байснаар улс төрийн эрсдэл үүсэх үү. Цаашид санал авах үйл ажиллагаа хэрхэн үргэлжлэх бол?

-Хоригийг хүлээж авахгүй тохиолдолд УИХ нэг шийдвэр гаргана. Тэр нь санал асуулгыг хэзээ явуулах вэ гэдэг тов гаргах юм. Энэ тогтоолд мөн зардлын асуудлыг шийдвэрлэх ёстой. Хугацааны хувьд бид аравдугаар сарын 30 гэж тогтож байсан. Түүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрлөө. Одоо хоёр хувилбар байгаа. Нэг нь энэ жилдээ багтааж санал асуулга явуулах, эсвэл ирэх оны УИХ-ын ээлжит сонгуультай хамтатгах хувилбар байна. Энэ хувилбарууд дээр дахин ярилцах байх.

-Хоригийг хүлээж аваагүй үндэслэл нь юу байсан бэ?

-Хууль зүйн огт үндэсгүй гэж үзсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан