Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Авлигын эсрэг төрийн үйлчилгээний цахим шийдлүүдийг танилцууллаа

Авлигатай тэмцэх бодлого, зорилтыг хэрэгжүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, шинэ залуу үеийн хандлагыг эерэгээр өөрчлөх, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг дэмжих зорилгоор “Авлигын эсрэг 2019” чуулганыг /2019.11.30/ Авлигатай тэмцэх газраас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан билээ.

Тус чуулганаар цаг шаарддаг, олон шат дамжлагатай, дараалал үүсгэн чирэгдүүлдэг, хүнд сурталтай төрийн үйлчилгээг дэвшилтэт шинэ технологи ашиглан хийх дижитал шилжилт, зөв засаглал, шуурхай үйлчилгээ, олон нийтийн хяналт болон цахим шийдлүүдийг танилцуулахаар төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож санал, туршлага солилцов.

Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас иргэд, аж ахуй, нэгжүүд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөлийг бүрдүүлсэн тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн www.eservice.ulaanbaatar.mn, цэцэрлэгийн цахим бүртгэлийн www.tsetserleg.ulaanbaatar.mn, дотоод удирдлагын www.erp.ulaanbaatar.mn зэрэг системүүдээ сурталчлан үйлчилгээг газар дээр нь үзүүллээ.  

Иргэд нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээг түргэн шуурхай цахимаар авах нөхцөл бүрдэж, үйлчилгээнийхээ шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлж байгаа нь авлигын эсрэг хэрэгжүүлж буй чухал шийдлүүдийн нэг болсон байна гэдгийг  чуулганд оролцогчид онцолж байлаа гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан