Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УБТЗ 15 мянга гаруй төмөр замчдынхаа 13 дахь сарын цалинг 200 хувиар тооцож олгохоор боллоо

Айлчлан ирж байгаа шинэ оноо УБТЗ-ын хамт олон хөдөлмөр бүтээлийн өндөр амжилтаар угтаж байна. 2019 онд УБТЗ  28 сая тонн ачаа тээж өмнөх оныхоо амжилтыг ахиуллаа.

Мөн энэ онд манай улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 1450 хүрээд байна. Ийнхүү УБТЗ-ын тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүд давж биелж   байгаатай уялдуулан төмөр замчдынхаа бодит орлогыг нэмэгдүүлэх үүднээс 2019 онд үндсэн цалинг нь 10 хувиар нэмэгдүүлснээс гадна шинэ оны босгон дээр 2019 оны жилийн ажлын үр дүнгийн шагналт цалинг нь 200 хувиар тооцож олгохоор болжээ. Ийнхүү 13 дахь сарын цалингаа 200 хувиар тооцон авч байгаа УБТЗ-ын 15 мянга гаруй төмөр замчид шинэ оноо баяртай угтаж байна. УБТЗ сүүлийн 3 жил дараалан жил бүр нийт төмөр замчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмэгдүүлж ирсэн бөгөөд 2016 оноос хойш УБТЗ-ын ажилтнуудын дундаж цалин 30 шахам хувиар өссөн үзүүлэлттэй байна.

УБТЗ нийгмийн хариуцлагынхаа хүрээнд төмөр замчдынхаа болон тэдний гэр бүл, үр хүүхдийн нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэндийн асуудалд онцгой анхааран жил бүр томоохон хөрөнгө оруулалт хийж байдаг юм. 2019 онд гэхэд л Орхон, Мааньт өртөөнд 24 айлын орон сууц, Сүхбаатарт 180 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг шинээр барьж, хөдөлгөөнт эмнэлгийн анхны 2 вагоныг шугам замаар аялуулж, эмнэлгийн урдчилан сэргийлэх үзлэг оношилгоо хийлээ. Мөн зээлийн орон сууцанд анх удаа хамрагдаж байгаа 40 төмөр замчинд жил бүр тус бүр 4 сая төгрөгийн мөнгөн тусламж олгодог юм.

 Мэдээллийн эх сурвалж:  “УБТЗ” ХНН

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан